|
|
||
Эрээний сонины сурвалжлагч Ван Шяохүй, "Урьд зөвхөн хөдөө нутагт сонсдог байсан шувуудын жиргээг өнөө хотын дүүрэгт ч байнга сонсдог боллоо." 5-р сарын 9-ний өдөр олимпын цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан хотын иргэн Ян ийнхүү хэллээ. Цэцэрлэгт хүрээлэнд улаавтар өнгөтэй башир цэцэг, зөөлөн ногоон нарсан мод, уул хад нүдэнд харагдах бөгөөд болжмор шувуудын жиргэх дуун чихэнд сонстож, олон хотын иргэд өглөө эрт юм уу хоолны дараа энд зугаалан алхаж, шинэ цэнгэг агаар, ногооны үнэрийг эдлэх дуртай байдаг.
Ойрын жилүүдэд, Эрээн хот Хятадын хотын орчны бүтээн байгуулалт болон өөртөө засах орны ойн цэцэрлэгт хотын бүтээн байгуулалтын хэв дуурайл болох зорилготойгоор хотыг бүтээн байгуулах, ойжуулах зүлэгжүүлэх хөтөлбөр өрнүүлэн, их хэмжээний хөрөнгөөр хотын гол замын дагуу, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудаар ойжуулах ажлыг шат ахиулан хэрэгжүүлэн, хотын "ногоон уушги " болон хотын иргэний "хүчилтөрөгчийн бар" болгон байгуулсан юм. 2010 оноос баруун тойрог замын үзэмж, Лү Чяо цэцэрлэгт хүрээлэн, Олимпын соёлын цэцэрлэгт хүрээлэн зэрэг арав гаруй олон нийтийн үйлчилгээний байгууламж болон ойжуулалтын төслийн байгуулалтыг дуусгасан байна. 2012 он хүртэл хотын ойжуулалтын хэмжээ 35% -д хүрч, ойжуулалтын нийт талбай 7 сая 140 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрч, 2007 оноос 1.2 дахин өссөн байна.
Хур бороо бага, цаг агаар хуурай элсэрхэг тал нутаг, жилийн хур тунадасны нийт хэмжээ зөвхөн 142.2 мм байдаг хотын хувьд хязгаарлагдмал усны эх баялгийг ашиглан, ойжуулах ажлыг батлахад тийм ч амар биш юм. Иймээс усыг хэмнэхээс гадна, тарьж ургуулахыг баталгаажуулж, ган хуурайд зохицох ургамал тарих зэрэг арга хэмжээ авч, хотын ойжуулсан талбайг усжуулах системд хамруулж, хотын гол гудамжинд 80 км урт бохир усыг дахин ашиглах сүлжээ байгуулан, бохир усыг дахин ашиглах хэмжээг 95% хүргэсэн байна. Завсрын усыг ашиглан цэцэг ургамлыг усалж, ойжуулах хүрээг өргөтгөн ган хуурай элсэрхэг тал нутагт ногоон аястай хотыг цогцлон байгуулж, хотын орчин болон агаарын чанарыг баталжээ.
Энэ онд Эрээн хот ойжуулах ажилд хүч тавьж өргөтгөн, жилийн төсөвтөө 85 сая юань тусгаж, гол гудамжны дагуу ойжуулах ажлыг өрнүүлж, нийт 800 мянган хавтгай дөрвөлжин метр ногоон бүс шинээр нэмэгдэх төлөвтэй байна. Чянь жинь бол Эрээн хотын өмнөд умардыг холбосон гол зам бөгөөд нийт замын дагуух орчныг ойжуулах нь энэ оны чухал байгуулалт болж байна. Нийт талбай нь 150 мянган хавтгай дөрвөлжин метр орчим бөгөөд ойн зурвасыг өргөн бөгөөд нягт болгож, модны төрлийг шинэчлэн олшруулж, хийц маяг бүхий хана босгох юм. Ойн аж ахуйн газраас хайлс, гүйлсний мод, башир цэцэг зэрэг арав гаруй төрлийн зулзаган мод оруулж, Чянь жинь зам, Синьхуа зам болон улсын зэрэглэлийн 208 дугаар зам зэрэг гол гудамжны хоёр талаар тарьж, хотын ойн бүсийн өргөн цар хүрээг нэмэгдүүлнэ.
Өнөө "Экологийн соёлын замаар замнах, ногоон хөгжлийн замаар замнах" нь хилийн хотын иргэд, дарга удирдагчдын нэгдсэн ойлголт бөгөөд "Хятадын арван ногоон хот" , "Үндэсний экологийн соёлч хот" цол хүртсэн нь энэхүү ойлголтын үр дүн юм. Мөн Эрээн хот гантай тэмцэх, экологийн орчныг өөрчлөн сайжруулж, боомтын хотын оршин амьдрахад таатай газрыг бүтээн босгоход мэдэгдэхүйц амжилт олсныг харуулж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |