|
|
||
Эрээний сонины мэдээ (сурвалжлагч Ариун): 5-р сарын 12-ны өдөр бол эхчүүдийн баяр юм. Олонх хүмүүс энэ өдөр ээжээ хүндлэн, ачийг нь хариулах санаагаа илтгэдэг юм. 10-ны өдөр сурвалжлагч хотын тойрогт байдаг "Лянь Лянь" цэцгийн дэлгүүртэй танилцлаа. Дэлгүүрийн эзэн дэлгүүрээ цэвэрлэн, цэцэг өвсөө тэгшлэн засаж, удахгүй Бээжингээс ирэх гэж байгаа алтаргана, лиш зэрэг цэцгийг тавих зай бэлдэж байлаа. Ян гуайн танилцуулснаар, сүүлийн өдрүүдэд хүмүүс лиш цэцгийн үнийг их асууж байна. Бид лиш, алтаргана, сарнай цэцгийг тус бүр 100 ширхэг авахаар Бээжингээс захиалсан. Маргааш бараа ирнэ. Газар дээрээс нь дэлгүүрт авчрахад хоёр өдөр шаардлагатай, эхчүүдийн баяраас өмнө баталгаатай зарагдаж, хэрэглэгчдэд шинэ соргог цэцгийн баглаа худалдан авах, амьд цэцэг сонирхох цагийг уртасгах үүднээс урьдчилан захиалсан гэлээ.
Лиш цэцэг бол эхчүүдийн баяраар хүмүүс хамгийн их сонгодог цэцэг байсан, гэвч одоо харин ганц сонголт биш болсон. Ян гуай хэлэхдээ, өнөө хэрэглэгчид "холимог" бүтээлийг нэн илүү анхаардаг болсон. Лиш, алтаргана, сарнай цэцэг зэргийг нийлүүлэн багласан нь хэрэглэгчдийн сонирхлыг илүү татдаг, мөн дундаж үнэтэй, мөн гоё харагддаг. Нэг хэсэг алтаргана болон сарнай цэцэг захиалсан нь хэрэглэгчдийн олон сонголтыг бодолцсон юм гэжээ.
Сурвалжлагчийн ажигласнаар, нэг боодол лиш 10 юань орчим, харин нэг багц холимог цэцгийн үнэ 25-40 юанийн хооронд байна. Дэлгүүрийн эзэн Ян гуай амьд цэцгээ танилцуулаад, эхчүүдийн баярын өдөр гүн утга агуулгатай, эхчүүдэд хамгийн таалагддаг, вааранд суулгасан мод цэцгийг үнэгүй хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь тод улаан навчтай "Хийморь бэлэглэгч", үнэнч даруу хичээнгүйг илтгэдэг "энх амгалан мод", ногоон навч битүү ургасан "аз жаргалын мод" зэрэг юм гэлээ.
Лиш цэцэг гэхэд цайвар улаан, шар, цагаан зэрэг арав гаруй өнгөтэй. Ээждээ бэлэглэхдээ зайлшгүй цайвар улаан өнгийг сонгох хэрэггүй, хувь хүний дур сонирхлыг үндэслэн сонгох хэрэгтэй гэв.
Эхчүүдийн баяраар хамгийн бүлээн дулаан, хамгаас үнэнч сэтгэлээ ээждээ зориулахыг та бүхэнд сануулж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |