|
|
||
Хувийн унаагаар аялах дөрвөн аяллын шугам 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн нээгдэн бүртгэж эхэллээ.
Эрээний сонины мэдээ: 12 өдөр үргэлжилсэн Хятад, Монгол, Орос гурван орны хамтарсан олон улсын хувийн унаагаар аялах замыг судлах ажил ойрын өдрүүдэд ажлаа бүрэн дүүрэн дуусгалаа. Хувийн унаагаар аялах аяллын шугамыг Цайны замаар дахин аялах дөрвөн хэсэгт хуваан тогтоосон бөгөөд 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн, бүртгэж эхэлжээ.
Эрээн хотын аялал жуулчлалын газраас санаачлан, Эрээн хотын олон улсын аялал жуулчлалын газар, Бээжингийн зорилгот авто машины нийгэмлэг, Хятадын олон улсын аялал жуулчлалын төв, Бээжингийн Монгол улсаар аялах аялал жуулчлалын газар, Монгол улсын "Монголоор аялах" аялал жуулчлалын газар, Оросын Улаан-үүд залуучуудын холбооны аялал жуулчлалын газар, Читийн олон улсын аялал жуулчлалын газар, Манжуурын олон улсын аялал жуулчлалын компани, нэгж оролцсон Хятад, Монгол, Орос гурван орны хамтарсан олон улсын хувийн унаагаар аялах аяллын шугамыг хайх ажил 2013 оны 4-р сарын 8-ны өдрөөс эхлэн, Эрээн боомтоос мордож, Монгол улсын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-үүд, Эрхүү, Байгаль-нуур болон Чита мужаар дайран, хамгийн сүүлд Манжуур боомт хүрч, нийт 3600 км аялах юм.
Энэ удаагийн үйл ажиллагаа "Орос Хятадын аялал жуулчлалын жил"-ийн үйл ажиллагааг түшиглэн, "Найрамдал, хамтын ажиллагаа, хөгжил, хамтын ашиг сонирхол" зэрэг зорилгоор явагдаж байгаа юм. Гурван орны хамтарсан шинжилгээний хэсэг нэгэн зориг санаагаар хамтран чармайж, бэрхшээлийг туулан, газар дээр нь судалгаа хийх, ажлын хэсгийн ярилцлага, гүнд нь орж сурвалжлах, судлан ярилцах зэрэг арга хэмжээ авч, холбогдох материал цуглуулан, Монгол, Оросын аялал жуулчлалын байгууллага болон аялал жуулчлалын газрын хооронд хамтран ажиллах нэгдсэн ойлголтод хүрсэн бөгөөд Монгол, Оросын зам харилцаа, буудал, жуулчлалын бүс, худалдааны газар зэрэг дэд бүтцийн байгуулалт болон хүлээн авах нөхцөлийг нарийн мэдэрсний үндсэн дээр хувийн унаагаар хилээр нэвтрэх, гаалийн шалгалт зэрэг асуудлыг зохицуулах хэрэгтэй гээд дээрх гурван орноор хувийн унаагаар аялах шугам болон тодорхой төсвөө гаргалаа.
2013 оны цайны замаар дахин аялах шугамыг 4 хэсэгт хуваажээ. Үүнд, нэгдүгээр шугам Эрээн хот—Улаанбаатар—Улаан-үүд—Байгаль нуур—Чита муж—Манжуур хүрэх 12 өдрийн аялал. Хоёрдугаар шугам Эрээн хот—Улаанбаатар—Хөвсгөл нуур—Хархорин—Улаанбаатар—Эрээн хүрэх 9 өдрийн аялал. Гуравдугаар шугам Эрээн—Улаанбаатар—Тэрэлжийн зуслан—Арван гуравдугаар зууны Монголын аймаг-Хэрлэн-гол—Эрээн хүрэх 7 өдрийн аялал. Дөрөвдүгээр шугам Эрээн хот—Дорноговь аймгийн Сайн-шанд хүрэх 3 өдрийн аялал. Хувийн унаагаар аялах нэр мэдүүлэх цаг, 2013 оны 5-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 30-ны өдрийг дуустал. Аяллын цагийг 2013 оны 6-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 20-ны өдрийн хооронд тогтоожээ. Энэ хугацаанд нэр мэдүүлэгчид хямдралтай аялах бөгөөд тогтсон цаг, тогтсон хэсэг хувааж аялах бөгөөд тодорхой хэмжээний нөхвөр болон шагнал хүртэх юм. (Цэцэн)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |