• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт Шиньжаан миний дуранд 2013" дотоод гадаадын гэрэл зурагчдын гэрэл зургийн сурвалжлах ажиллагаа эхэллээ

CRI       (GMT+08:00) 2013-07-29 15:12:49

     "Үзэсгэлэнт Шиньжаан миний дуранд 2013" дотоод гадаадын гэрэл зурагчдын гэрэл зургийн сурвалжлах ажиллагааг Хятадын олон улсын радио, Шиньжааны уйгарын өөртөө засах районы ардын засгийн газрын хэвлэлийн алба, Шиньжааны үйлдвэр бүтээн байгуулалтын хорооны гадаад сурталчилгааны алба хамтран зохион байгуулав.

     Турк, Иран, Египет,Орос, Казах, Болгар, Франц, Монгол, Пакистан, Малайз, Индонез, Америк зэрэг 12 орны 12 нэрт гэрэл зурагчин ба Хятадын 3 нэрт гэрэл зурагчин 7-р сарын 29-нээс 8-р сарын 13 хүртэл Шинжааны олон нутгаар аялж, өвөрмөц онцлогтой үндэстний зан заншил, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж түүнчлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн байдлыг гэрэл зургийн хальсанд буулгах юм. Хятадын олон улсын радио олон хэлний орчуулагч ба сурвалжлагчид илгээж, Шинжааны телевизтэй хамтран олон төрлийн мэдээллийн хэлбэрээр уг арга хэмжээг мэдээлнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе