|
|
||
Шиньжян нутаг Ази тивын хэвлийд оршиж байдаг бөгөөд хойт биеэсээ урд зүг руу Алтайн нуруу, Тэнгэр уул, Кунь Лун шань уул үргэлжилж, төв хэсэгт нь Зунгарын хотгор болон Таримын хотгор байдаг. Хүмүүс Тэнгэр уулаас өмнөх хэсгийг нь "Нань жян" гээд хойт хэсгийг нь "Бэй жян", Ха ми, Турпаны хотгор хавийг нь "Дүн жян" гэж хэлж зуршижээ. Шиньжянгийн хот хөдөө үргэлждээ хөхрөн ногоорч, хоёр том хотгороо дагаад ногоон бүрд түгсэн байдаг нь сувдын хэлхээ гэрэлтэж байгаагийн адил буюу.
Хятадын хамгийн том дотоод урасгалт Таримын гол Шиньжянд байдаг, эх газрын хамгийн том цэнгэг устай бестен нуур болон далайн түвшинээс хамгийн дор байгаа Турпаны хотгор ч энд байдаг. Шиньжян бол ган хуурай район юм, цаг агаарын халуун хүйтэний зөрөө тун их, Алтай районд Хятадын хамгийн хүйтэн хэмжээнд хүрсэн тэмдэглэл байхад, Турпаны районд Хятадын халууны хэмжээ урт хугацаагаар хамгийн өндөр болсон тэмдэглэл ч байгаа юм.
Хятадын элсэн цөлийн талбайн гуравны хоёр хувь нь Шиньжянд байдаг, Такал-Маканы элсэн цөлийн талбай нь 330 мянган хавтгай дөрвөлжин км, энэ нь Хятадын хамгийн том элсэн цөл болох бөгөөд дэлхийн 2-р том элсэн цөл юм. Зунгарын хотгорын Гурван-түнгэдийн элсэн цөл нь 48 мянган хавтгай дөрвөлжин км байдгаараа Хятадын 2-р том элсэн цөл болж байна. Шиньжянгийн элсэн цөлд элбэг дэлбэг газрын тос, байгалийн хийн эх баялаг болон ашигт малтмалын эх баялаг агуулагдаж байдаг юм.
(Зураг:Кэнас нуурын намар)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |