• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрчим хүчний бааз

CRI       (GMT+08:00) 2013-07-30 09:44:18

      Шиньжян, уул уурхай ашигт малтмалын асар их нөөцтөй, Шиньжянгийн нүүрс болон нефтийн хайн тодолсон нөөц нь Хятадын нийт нөөцийн гурваны нэг хувийг эзэлж, байгалийн хийн нөөц нь ч тун элбэг байгаа юм, одоо Хятадын баруун хойт нутгийн хөмгийн том нефтийн орд бөгөөд хамгийн өргөн дэлгэр хөгжлийн ирээдүйтэй эх газрын нефть хайгуулийн нөөцтөй район болоод байна.

     Төсөөлсөнөөс үзвэл, нийт талбай нь 740 мянган хавтгай дөрвөлжин км байгаа Шиньжянгийн нефтийн ордод, 20 тэрбум 800 сая тонн нефтийн эх баялаг болон 10 триллион шоо метр байгалийн хийн эх баялаг агуулагдаж байгаа бөгөөд Хятадын эх хуурайн нефтийн эх баялагийн нийт хэмжээний 30%-ыг эзэлж, Хятадын ба гадаадын мэргэжилтдэд Хятадын нефтийн аж үйлдвэрийн "хүслийн далай" гэж үнэлэгдэж байна. Энэ оны 10-р сард дуусах гэж байгаа "Баруун нутгийн байгалийн хийг зүүн нутаг руу дамжуулах" төслөөр Шиньжянгийн өнөр баян байгалийн хийг Хятадын дорнод нутгийн Шан хай хот болон эргэн тойроны районд дамжуулах болно.

     Шиньжянгийн нүүрсний эх баялагийн нийт хэмжээ бараг гаруй тонн байгаа бөгөөд бүх Хятадын хадагаламжийн 40 хувийг эзэлж, Хятадын тэргүүн байранд орсон байна. Да бань хотын салхины эрчим хүчний туршилтын цахилгаан станц бол Хятадын хамгийн том салхин хүчний цахилгаан гаргах үйлдвэр юм.

(Зураг:Таримын нефтийн орд)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе