|
|
||
Шиньжянд нарны илч гүйцэд тусдаг өн шимлэг хөрөс шороотой, орон нутгийн хү ард усны эх баялаг сайтай нутаг усаа ашиглан алдар нэрээ мандуулсан ногоон бүрдийн хөдөө аж ахуйг нээн хөгжүүлсэн байна. Шиньжянд голцуу улаан буудай, эрдэнэ шиш, тутрага таридаг. Техникийн ургамалд нь хөвөн, чихрын лууван, жүрхий ( Пийжүүгийн жүрхий ) зэрэг болно. Yүнд хөвөнгийн үйлдвэрлэл нь Хятад улстаа чухал байр эзэлж, Хятадда хамгийн том урт ширхэгтэй хөвөнгийн бааз болж, бүтээгдэхүүний хэмжээ нь Хятадын урт ширхэгтэй хөвөнгийн нийт бүтээгдэхүүний 95%-аас давж, чанараараа дэлхийд алдаршсан Египетын урт ширхэгт хөвөнтөй мөчөөрхөж байна.
Шиньжян нь бас "Жимс жимсгэнэнийн нутаг" гэсэн сайхан нэрийдэлтэй бөгөөд Хятадын жимс жимсгэнэ таридаг талбайгаар нэлээд их, төрөл зүйл олон, чанар нь ч нэлээд сайн район юм. Байнга таридаг жимс жимсгэнэд нь усан үзэм, Хаамын тарвас, тарвас, алим, лийр, гүйлэс, тоор, анар, интоор, удамбар, хушга, бадам гүйлс зэрэг сэрүүн бүсд ургадаг жимс жимсгэнэ үндсэндээ бүгд байна. Эдгээрийн дундаа Турпаны усан үзэм, Хаамын тарвас зэрэг нь өвөрмөц үнэр амттай бөгөөд чихрын хэмжээ нь их юм.
Сүүлийн жилүүдэд Шиньжянгийн хөдөө аж ахуй нь аж үйлдвэржих чиглэлээр хөгжөөд, улаан лооль, чихрын лууван, шар лууван, гүргэм, чинжүү, үзэм, хөвөн зэргээр түүхий материал болгосон зохих цар хэмжээ бүхүй аж үйлдвэрийг анх алхам бий болгосон байна.
(Зураг:Уйгур үндэстний жимсчид удамбар жимсээ түүж байна)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |