• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянгийн мал аж ахуй

CRI       (GMT+08:00) 2013-07-30 15:22:41

     Шиньжян мал сүрэг олонтой, Хятадын мал малждаг гол районы нэг нь юм. Эрт дээд үеэсээ адуу элбэгтэй, таван хушуу мал байхаас гадна бас луус, сарлаг зэрэг бий. Шиньжянгийн хонины махны бүтээгдэхүүний хэмжээ Хятаддаа 2-р байр эзэлж, нийт 40 сая гаруй толгой мал малжиж байна.

  Шиньжян нийт 570 мянган хавтгай дөрвөлжин км нутаг бэлчээртэй, тариалан, ой мод, мал аж ахуйн нийт талбайнхаа 87%-ыг эзэлж байна. Бэлчээр ус элбэг байгаа нь Шиньжянгийн мал аж ахуйгаа хөгжүүлэх хамгийн гол, хамгийн үндсэн нөхцөл болж байгаа юм. Бэлчээр ус нь бүх Шиньжянгийн 70%-ын малын бордоо болон малын ашиг шимын бүтээгдэхүүний шаардалгийг хангаж байгаа юм.

 Шиньжян бол Хятадын мал аж ахуйн шилмэл үүлдрын мал өсгөдөг бааз юм, одоо Шиньжянгийн нарийн ноост хонь, Хятадын мярнуус хонь, Шиньжянгийн хурган арьстай хонь, Шиньжянгийн хүрэн үхэр, И ли адуу, И лийн цагаан гахай, Шиньжянгийн хар гахай зэрэг өөрөө өсгөсөн шилмэл үүлдрийн малууд байна. Эдгээр сайн үүлдрийн малуудад биологийн ухааны өвөрмөц онцлог болон эдийн засгийн нэлээд өндөр үнэ цэнэ байгаа бөгөөд зөвхөн Шиньжянд төдийгүй Хятад улсын эрхэм чухаг мал аж ахуйн эх баялаг болон цухал гены агуулах болж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе