|
|
||
Уйгур үндэстэн бол Хятадын умарт нутгийн өнө удаан түүхтэй үндэстэн байгаа юм, "Уйгур" гэдэг нь "нягтрал" юм уу "нэгдэл" гэсэн утгатай Уйгур үг юм гэнэ. Уйгур бол Шиньжянгийн гол үндэстэн болох бөгөөд 7 сая гаруй хүн амтай, бүх Шиньжянгийн дийлэнх нь тэгэр уулаас өмнөөш Каш, Хэ тянь, Аксуу зэрэг газарт тархан сууж байна. Тэд өөрийн гэсэн үг хэл, үсэг бичигтэй юм.
Уйгур үндэстний уламжлалт өмсгөл гэвэл, эрэгтэй эмэгтэй хөгшин залуу бүгдээрээ саравчгүй, дөрвөн талтай, хээ хуартай, жижигхэн малгай өмөсдөг. Эрэгтэйчүүд нь тэгшхэн захтай Уйгур тэрлэг өмөсч, дотроо хатгамалтай охор цамц өмсөх дуртай. Эмэгтэйчүүд нь бошинзон дээрээ бараан өнгийн ханжаар өмөсч, ээмэг, бугуйвч, бөгж, сундар зэрэг засал чимэглэлийн зүйл эдлэх дуртай. Охидууд нь олон салаа гэзэг тавьж, одоо бол хотын иргэдтэй адилаар моод болсон хувцас өмөсч байна.
Уйгурчууд хүмүүст тун ёсорхог ханддаг. Ахмад хүмүүс юм уу найз нартайгаа уулзбал, баруун гараа элгэн талдаа тавиад мэхэсхийн мэндчилдэг. Мөн ч их зочинсог үндэстэн юм.
Уйгур үндэстэн дуулж бүжиглэхдээ авьяастай. Тэд бүжиглэхдээ хөнгөн шаламгай, уран хөдөлгөөнтөй, янз бүрээр эргэлдэн бүжиглэх нь Уйгур үндэстний хөгжөөнтөй, баяр баясгалантай зан байдлыг тусгаж байгаа юм.
Уйгурчууд тариалангаар гол болгож, мал аж ахуйг хавсарган эрхэлж байна, тэд бас худалдаа наймаа хийдэг уламжлалтай, үүний зэрэгцээ уламжлалт гар урлагийн аж үйлдвэр нь тун их хөгжсөн байгаа бөгөөд, нэлээд өндөр урлагийн түвшинд хүрсэн байгаа юм, тэдний хийж бүтээсэн хивс, хатгамал, торгон эдлэл хэрэгсэл, зэс дэвэр, оновч, үндэстний хөгжмийн зэмсэг зэрэг нь туйлын өвөрмөц үндэстний стилээ хадгалсаар байгаа юм.
(Зураг:Урт гэзэг тавьсан Уйгур охид)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |