• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Казах ( Хасаг ) үндэстэн

CRI       (GMT+08:00) 2013-07-30 15:31:13

     Шиньжянд сая 200 мянга гаруй Казах байгаа бөгөөд голцуу умарт хэсгийн И Лийн Казах үндэстний өөртөө засах тойрогтоо тархан сууж байна. Казах үндэстэн өөрийн үг хэл, үсэг бичигтэй.

     Казахчуудын дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг, цөөнх нь суурин суугаад тариалан эрхэлж байгаагаас гадна, зонхилох олонх нь улирлаа даган бэлчээр сэлгэн мал малжиж, нүүдэлчний амьдрал хийж байна.

     Казахчууд маш халуун зочинсог, зочин гийчин гэрт нь очвол, хамгийн сайн идээ ундаагаа гаргах юм уу хонь нядалж дайлдаг. Зочилохдоо, гэрийн эзэн хониной толгой тавьсан тавагтай махаа зочины өмнө тавьдаг, зочин нь хониной толгойн баруун хацарын махнаас огтолж амсаад дахиад чихыг нь тэр айлын багачуулд огтолж өгсөнийхөө дараа хониныхоо толгойг эзэнд нь буцааж өгдөг.

     Казах эрэгтэйчүүд эмэгтэйчүүд бүгдээрээ морь сайн унадаг. Залуучууд нь барилдах, ишиг булаалдах дуртай, баяр дурсгалын өдөр болох бүр малчид төрөл бүрийн тэмцээн өрнүүлдэг, хүүхэнчүүд морь унаад залуучуудыг нэхэмжилэн давхих бол залуучууд хүүхэнчүүдийн хамгийн дур сонирхолтой цэнгэлдэх зүйл юм, энэ нь мөн ч хүргэн сонгох аятай сайхан аз тохиол болж байгаа юм.

(Зураг:Казахчуудын үндэстний биеийн тамир "Хүүхний нэхэмжлэл" )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе