|
|
||
Киргиз үндэстэн 150 гаруй мянган хүнтэй, өөрийн үндэстний үг хэл, үсэг бичигтэй.
Киргизчууд голцуу Шиньжянгийн баруун хэсгийн Памирын өндөрлөг дэх Кэзлээсийн Киргизын өөртөө засах тойрогт нутаглан сууж байгаа мал аж ахуй гололсон үндэстэн юм. Тэд зундаа тал нутаг голын хөвөө даган нутаглаж, өвөлдөө уулын царам ээвэр зазар даган нүүдэлдэг. Суурин байгаа Киргисчуудын олонх нь шавар байшинд сууж, эргэн тойрондоо хүнсний ногоо жимс жимсгэнэ таридаг. Киргиз малчдын идээ ундаа нь ч тун элбэг дэлбэг юм. Сүүн бүтээгдэхүүнд нь шар тос, ааруул зэрэг байна.
Киргизчуудын уламжлалт хувцас хунар нь ч маш гоё сайхан юм. Эрэгтэйчүүд нь исгий тоорцог өмсөх дуртай, эмэгтэйчүүд нь мөнгөн товчтой хүрэм өмсөх дуртай. Охидууд нь олон салаа гэзэг тавьж, хурималсаныхаа дараа хоёр салаа гэзэг хүрдэг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |