• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кэнас нуур

CRI       (GMT+08:00) 2013-07-30 15:42:34

     Кэнас нуур умарт хэсгийн Бүржинь Сяны нутагт байдаг, Сянаасаа 150 км зайтай, Алтайн нурууны гүн хөвчийн өндөрлөг газар байралсан нуур юм. Кэнас нуур далайн түвшинээс 1374 метр өргөгдөж байгаа бөгөөд усны хамгийн гүн нь 188.5 метр, талбай нь 45.73 хавтгай дөрвөлжин км байна.

     Кэнас нуурын дөрвөн талаар цаст оргил сүндэрлэж, усны өнгө уулын үзэмж янзтай зохицожээ. Энэ бол Хятадын өмнөд Сибирийн нутгийн амьтан ургамал тархаж байгаа цорын ганц район юм, энд харгай, манжийн хус, гацуур, нэрсэг зэрэг ховор цухаг мод болон хус мод их ургадаг, одоо 800 шахам төрөл зүйлийн мод, 39 төрөл зүйлийн араатан амьтан, 117 төрөл зүйлийн жигүүртэн шувуу, 4 төрлийн хоёр нутагтан амьтан байгаа бөгөөд нуур бүрдэнд нь 7 төрлийн загас жараахай, 300 гаруй төрөл зүйлийн хорхой шавьж байна. Бишгүй олон төрөл зүйл нь Шиньжянд төдийгүй Хятад улсд ч тун чухаг байгаа юм. Тус нутгийн ой тайга хөдөө нутгийн хооронд гол мөрөн нуур бүрд олон, их байгалийн өнгө үзэмж сайтай болхоор аялал жуулчлал, дархан байгаль, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, түүх соёлын маш эрхэм дээд үнэ цэнэтэй юм.

(Зураг:Кэнас нуур)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе