• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эртний Лөү Лань хот

CRI       (GMT+08:00) 2013-07-30 15:45:43

      Эртний Лөү Лань хот нь Шиньжянгийн өмнөд хэсгийн Лов нуурын баруун хойт сэжүүр дэх торгон замын хоолойд байдаг. Одоо дөрвөн талаараа элсэн цөл, хужирлаг хатуу хөрсөнд хучигдаад, хүн малын сүүдэр ч харагдахгүй, буйд зэлүүд, хувхай тачир жирийн бус газар болсон байна.

      Түүхийн номд тэмдэглэснээр, бүүр эрт манай тооллоос өмнө 2-р зуунд Лөү Лань нь баруун нутгийн хамгийн хөл хөгжөөнтөй газрын нэг байжээ. Нэр алдраа мандуулсан Лөү Ланы вант улс тав, зургаан зуун жил цэцэглэн хөгжиж байснаа гэнт замхаран алга болсон нь гайхалтай юм. Лөү Ланы хуучин хот чухам яагаад гэнт замхарсан вэ? Гэдэг нь удаан жилийн туршид Хятадын ба гадаадын археологичид болон шинжлэх ухааны эрдэмтэдын анхаарлын төвд ороод байгаа асуудал юм. Лөү Лань нь мөнч хээрийн шинжилгээ сонирхогчдын мөрөөдсөөр байгаа ид шидтэй газар юм.

      Эртний Лөү Лань хот нь байгаль болон хүн төрөлхтөний төрөл бүрийн ээдрээн будлиантай шалтгааны улмаар, гол мөрөн гольдролоо халж, хөрс шороо цөлжиж, элс манханд булагдсан байгааг одоогийн археологийн судалгаа харуулж байна. Шинжилгээний дүнгээс үзвэл, эртний Лөү Лань хот нь 120 ам метр талбайтай, шавар шороо, зэгэс хулс, модны салааг алгасуулан барьсан хэрэмтэй байжээ. Баруун хойноос зүүн урагш урсасан гол хот дундуур өнгөрч байсан бөгөөд хуучин суврага, ойр хавийнх нь барилга, цонж, агуулах, эртний бунхан зэргийн буурь туйр нь одоо ч гэсэн мэдэгдэж байна. Лөү Ланы эртний бунханаас 3800 жилын өмнөх "Лөү Лань бүсгүй"-н шарилыг малтаж гаргасан байна. Эртний Лөү Лань хотын хуучин буурьд бас шаазангийн хагархай, исгийн тасархай, эртний хүрэл зоос, эртний зэр зэвсэг, торго дурдангийн цөвдөл зэрэг маш олон түүх соёлын зүйлэс хадгалагдаж байна.

(Зураг:Элсэн цөлд байгаа эртны Лөү Лань хотын буурь)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе