![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Шиньжянгийн дунд хэсгийн хотгорт, "гал бүрд" гэсэн нэг газар бий, эндхийн үзмийн царамд олон төрлийн сайн чанарын үзэм гардаг, энэ бол Турпань юм. Газар зүйн өвөрмөц байрлал нь Турпаны газар дорхи усны нөөцийг элбэг дэлбэг болгосоноор энд жимс жимсгэнэ, усан үзэм, тарвас зэрэг их гардаг, цаг агаар ган хуурай хур тундас бага болхоор жимс жимсгэнийнх нь чихэрлэгийн хэмжээ нь тун их юм, зарим хүмүүс эндхийн амтат жимсыг дэндүү сонирхохдоо Турпанд ирж аялал жуулчлал хийдэг байна.
Турпаныг "усан үзмын орон" гэдэг. "хот нь үзмын дундаа, хүн нь ч үзмын дундаа байдаг", Турпанп ирсэн жуулчид үзмын тухай хуучлах дуртайажээ. Түүхийн номд тэмдэглэснээр, бүүр эрт 2000 гаруй жилын өмнөөс энд усан үзэм тариж эхэлсэн юм байна.
Турпаны зээл гудамжаар явхад эртны маягийн үзмын хүрээлэн зөндөө харагдаж, гэр байшингийн ар өврөөр нь үзмын сөр дүүрэн байдаг. Эндхийнхэн усан үзмээ онцгой аргаар эврээн хатаадаг, Турпанд шавар шороогоор барьсан, дөрвөн талаасаа салхи нэвтэрдэг сэрүүн байшин зөндөө байдаг, халуун агаар сэрүүн салхинд хатсан үзэм нь унаган өнгөө алдахгүй мөртөө жүржлэг амттай байдгаараа хүмүүсийн сонирхолыг их татаж байгаа юм.
Турпань хотын орон нутгийн засгийн газраас тусгайлан үзмын зээл гаргаж, зөндөө олон үзмын хонхил, үзмын цэнгэлдэх хүрээлэн, үзмын музей байгаа нь жуулчдын анхаарлыг татаж байна. Одоо хүмүүс Турпанд очвол, үзмын цармаар сэлүүцэн алхаж, өнгө үзэмзээс нь аятайхан таашаал хүртэж, саяхан түүсэн төрөл бүрийн амтат үзмээс нь амсаж болох юм.
(Зураг:Турпаны үзмын царамд байгаа Уйгурчууд)
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |