• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кеш

CRI       (GMT+08:00) 2013-07-30 15:56:59

     Кешийг "Кешгаар" гэдэг, энэ бол "Торгон замын гэрэлт сувд" гэсэн сайхан нэрийдэлтэй Хятадын түүх соёлыг хадгалсан нэрт хот юм.

     Кеш бол Таримын хотгорын баруун талд байгаа эртны баян бүрд юм. Одоо "Умарт нутагт тодорсон өмнөд нутгийн үзэмжтэй " гэж нэрлэгдэж байгаа бөгөөд Хятадын чухал таваарын хөвөнгийн бааз юм.

     Кеш аялал жуулчиллын эх баялаг ихтэй, эх байгалийн өвөрмөц өнгө үзэмжтэй нутаг юм, элсэн цөлийн аялал жуулчлал, мөсөн голын бартаа хайлт, сарьдаг уулын аялал жуулчлал зэргийг нь олон орны гийчид бахархан сонирхож байна. Кеш өнө удаан түүх, өнөр баян нийгмийн соёлтой, хол ойрдоо алдаршсан Айтигарын лалын сүм, Апакхужаагийн бунхан, Мухамед.Кешгаарын бунхан, Яркенд хааны үеийн хуучин буурь зэрэг үзэмжийн цэг нь Уйгур соёл болон барилгийн урлагийн онцолгийг харуулж байна.

    Кешийн түүх соёл, хүн ардын зан ааль, нийгэм соёлын өвөрмөц онцлог нь бүхүйл Шиньжян райондаа хамгийн нийтлэг мөртөө төлөөлөх чанартай байгаа юм, хүмүүс "Кешд очихгүй бол Шиньжянд очсогүйтэй адил " гэж байгаа бөгөөд энэ нь гадаад дотоодын үй олон аялан жуулчлагчдын сонирхолыг татаж байна.

(Зураг:Уйгурчууд Кешийн Айтигар лалын сүмийн дэргэд Баярын өдрөө дурсган тэмдэглэж байна)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе