|
|
||
Хэ Тянийг дээр үедээ "Юй Тянь" гэдэг бөгөөд баруун нутгийн нэрт соёл иргэншилт эртний орон байжээ. Хэ Тянь Ази Европын эх газрын хэвлийн торгон замын өмнө байдаг чухал газар юм. Энд олон үндэстэн нутаглан суусан, дорнод өрнөдын соёлын солилцоо ихтэй, олон орны элчид, худалдаачид, жуулчид, шашинтадын байнга зорчиж байдаг газар юм.
Хэ Тяны хойт талд нэлгэр их Такалмаканы элсэн цөл, өмнө талд нь өндөр сүрлэг Кунь Лунь уул сүндэрлэж байдаг. Энд далдын увдист цаст уул их цөл, хачин жигтэй нуур бүрд намаграхаг газар, үргэлжлэн нэлийсэн хээр тал байдаг. Хэ Тянд хаш чулуу, торго дурдан, хивс, жимс жимсгэнэ их гардаг. Мөн ч хол ойрдоо алдаршсан "Хашийн хот", "Торгоны нийслэл", "Жимсны нутаг" гэсэн сайхан нэрийдэлтэй юм.
(Зураг:Хэ Тяны үндэстний худалдааны зах)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |