• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төрөл бүрийн шашинтай газар

CRI       (GMT+08:00) 2013-07-30 16:05:37

      Түүхийн явцад буддын шашин, жин жиао шашин, мо ни шашин болон лалын зэрэг төрөл бүрийн шашин Шиньжянд уламжлагдан дэлгэрч, Шиньжян нутгийг дэлхийн дөрвөн их шашин дэлгэрэн хурсан газар болгосон байна.

      Манай тооллын 1-р зууны үеэр, Буддын шашин Шиньжянгийн торгон замаар зүүнш уламжлагдаж, Хятадын төв хэсгийн нутагт нэвтрэн орсон байна. Жин жиао шашин бол Хиристосын шашины нэг бүлэг болох бөгөөд Жин жиао шашин нь манай тооллын 6-р зуунд Шиньжянд уламжлагдан орсон байна. Архилогчдын судалсанаар, эртний Шиньжянд Жин жиао шашин их дэлгэрсэн төдийгүй тус шашины төв нь болсон байна. Сүүлээр нь лалын шашин нэвтрэн дэлгэрхийн хирээр, Жин жиао шашин нь Шиньжянаас гарсан байна. Манай тооллын 694 онд Мө ни шашин Хятадад уламжлагдан ирлээ. 19-р зуунаас хойш, Дүнь Хуаны Мө Гао кү агуй, Шиньжянгийн Турпанаас Мө ни шашны үлэмж олон бичиг материал илэрсэн нь Мө ни шашин Хятадын баруун хойт нутгийн олон газарт өргөн дэлгэрч гүнзгий нөлөөтөй байсныг гэрчилсэн байна. Манай тооллын 10-р зууны дунд үеэр, лалын шашин нь торгон замыг дагаад Кашд орж ирсэн байна. 16-аас 17-р зууны үед, нэгэнт бүх Шинь Жянд уламжлагдан дэлгэрсэн байлаа. Одоо Шинь Жянгийн Уйгар, Казах, Хотон, Киргиз, Узбек, Тажик, Татаар зэрэг 10 цөөнх үндэстэн бүгдээрээ энэ шашныг шүтэж байна. Сүсэгтэн ард иргэд нь Лалын сүмд мөргөл хийдэг байна.

(Зураг:Хотон сүсэгтэд мөргөл хийж байгаа)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе