• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжааны сүсэгтэн иргэд

CRI       (GMT+08:00) 2013-07-30 16:07:53

     Шиньжаан бол одоо ч гэсэн олон шашинтэй район юм. Лалын шашин нь Шиньжааны нийгмийн амьдралд нэлээд их нөлөөтөй юм. Одоо бүх Шиньжааны олон газарт Лалын сүм болон Шарын сүм, Католик шашны дуган зэргийг багтаасан бусад шашны ажиллагаа хийдэг газар нийт 23 мянга гаруй байж, үндэстэнүүдийн сүсэгтэн иргэдийн шаардлагийг гүйцэд хангаж байна. Шиньжааны шашны байгууллага нь голцуу Лалын шашны нийгэмлэг, Лалын цойрын ухааны хүрээлэн, Буддын шашны нийгэмлэг зэрэг болно.

     Одоо Шиньжаанд Уйгар, Казах, Хотон зэрэг 10 үндэстэн Лалын шашин шүтэж байна, сүсэгтэн иргэд нь 9 сая гаруй байгаа бөгөөд бүх Шиньжааны хүн амын 56.3%-ийг эзэлж байна.

     Шиньжааны Монголчуудын дийлэнх нь Буддын шашин шүтдэг, нийт 80 мянга шахам хүн байгаа бөгөөд Түвд уламжлалт буддын шашны сүм 40 байна. Шиньжаанд Хиристосын сүсэгтэн 30 мянга шахам байна, 24 дугантай. Одоо Шиньжаанд Католик шашны сүсэгтэн 4 мянга гаруй байна, дуган болон ажиллагааны цэг нь 25-аас хэтэрсэн байна. Yүнээс гадна Шиньжаанд бас зуу гаруй Орос үндэстэн үнэн алдартны шашин шүтэж байгаа бөгөөд хоёр дуган байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе