|
|
||
"2013 оны Эрээний Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны симпозиум"-ын бэлтгэл ажлын тайлан хурал 6-р сарын 14-нд Эрээн хотод болж, ӨМӨЗО-ы Худалдааны танхмын орлогч дарга, боомтын тамгын газрын дарга Гүө Ган, Эрээн хотын орлогч дарга Цог нар оролцжээ.
"2013 оны Эрээний Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны симпозиум" цар хүрээ, зэрэг зиндаа болон нөлөөгөө бүрэн харуулах ёстой. Үүний тулд "Таван зарчим баримтлах" хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт, нээлттэй байдлаа тэлж, "урьж авчрах болон гадагш гарахыг" уялдуулах хэрэгтэй. Хоёрт, Монгол, Оросын орон нутгийн засгийн газартай хамтран ажиллах Гуравт, эдийн засгийн хөгжил болон нийгмийн хамтын ажиллагааг нэгтгэх Дөрөвт, өөртөө засах орны Намын хороо, Засгийн газрын шинэ заавар дүрмийг чанд мөрдөх хэрэгтэй. Тавд, Эрээн хотод зохион байгуулж, "багаас ихийг тусгах" хэв маягаа баримтлах хэрэгтэй гэж хурлаас заажээ.
Тус хурлаас энэ жилийн симпозиумд илүү хүч хөдөлмөр зарцуулж, удирдлагаа эрчимжүүлэн, хянуур сэтгэж, нарийн төлөвлөх хэрэгтэй. Түүнчлэн онцлог талаа түлхүү харуулж, симпозиумыг нөлөө бүхий, өвөрмөц онцлогтой, үр дүнтэй хурал болгон, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны үндэсний зэрэглэлийн тавцан байгуулахаар чармайх хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |