• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад, Монголын ардын гар урлалын бүтээгдэхүүний анхдугаар үзэсгэлэн" нээгдэв

CRI       (GMT+08:00) 2013-08-13 10:50:39

     Эрээн хотын Соёл спортын газраас зохион байгуулсан "Хятад, Монголын ардын гар урлалын бүтээгдэхүүний анхдугаар үзэсгэлэн" 6-р сарын 16-нд Эрээн хотын Соёлын төвд нээгджээ.

     Монгол үндэстний ардын гар урчуудын бүтээсэн үндэстний өвөрмөц онцлогтой бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ. Эрээн хотын бүтээлүүд шинэ мал аж ахуйн районы бүтээн байгуулалтын соёлын үр дүн, амьдралын өөдрөг үзэл бодол зэргийг бүрэн харуулж, боомтын соёлыг сурталчлан, орон нутгийн өвөрмөц соёлын болон үндэстний гар урлалын бүтээгдэхүүний техникийг улам нээж хөгжүүлэн, Хятад, Монголын ардын уран сайханчдын харилцан суралцаж, туршлага солилцох чухал тавцан болж, боомтын районы үндэстний соёлын эрүүл саруул хөгжлийг ахиулж, Эрээн хотын соёлын эргэн тойрны бүс нутаг дахь нөлөөг нэмэгдүүлсэн байна.

      Монгол улсын нэрт гар урлалын мастер Р. Лхамсүрэн өөрийн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэсэн байна. Эрээн хотын Гэрэлт-Од сумын жирийн малчин Өрнөхийн бүтээсэн Монгол хутга, эмээл зэрэг нь үзсэн хүмүүсийн сайшаал магтаалыг хүлээсэн байна. Өнөө тэрээр өөрийн үндэстний гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрээ нээгээд байгаа юм. Алт, мөнгө, хүрэл эдлэлийн үе дамжсан уран дархан Начин 1983 онд ӨМ-ын Хянган аймагт төрсөн бөгөөд 2007 онд ӨМИС-ийн урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр дүүргэж, өнөө Эрээн хотын Цэгээ соёлын компанид загвар зохион бүтээгчээр ажиллаж байна. Буянтогтох бол Шилийнгол аймгийн Шулуун Хөвөөт Цагаан хошууны уугуул иргэн. 2010 онд Эрээн хотод Нөмгөн нэртэй арьсан урлагийн дэлгүүр нээж, голдуу эмээл болон бусад арьс ширэн гар урлагийн бүтээгдэхүүн хийж наймаалдаг болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе