• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын Мөнгөн Хар чуулга Эрээнд тоглов

CRI       (GMT+08:00) 2013-08-13 10:51:45

     Эрээн хотын урилгаар Монгол улсын Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын Мөнгөн Хар дуу бүжгийн чуулга 6-р сарын 8-ны өдөр Эрээн хотын Соёлын төвд тоглосон байна.

      Энэ бол Эрээн хотын энэ жил зохиож байгаа гадаадтай соёлын харилцаа өрнүүлэх цогцолбор ажлын нэг бөгөөд Эрээн хотоос нээлтийн арга хэмжээг тусгайлан зохиож, хотын АТИХ-ын дарга Оюунчимэг нээлтийн ажиллагаанд оролцон тоглолтыг сонирхсон байна. Энэ удаагийн тоглолт "Соёлын солилцоо, найрсаг хамтын ажиллагаа, хамтын хөгжил" гэсэн уриан дор болж, Хятад, Монгол хоёр орны найрсаг бүс нутаг хоорондын найрамдлыг зузаатган, өргөн хүрээний солилцоо, хамтын ажиллагааг ахиулах бодит ажиллагаа болсон төдийгүй мөн хоёр тал ойлголцлоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хөгжлийг хамтаар эрэлхийлсэн нааштай боломж тохиол болсноор, Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд бодит үр өгөөжөө өгөх нь лавтай.
      Тоглолтын үеэр жүжигчид хээнцэр сайхан үндэстний хувцас заслаараа гоёж, уран сайхан дуу бүжгээр гайхуулсанд Соёлын ордонд халуун алга ташилт тасрахгүй байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе