• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Эрээн хот болон Монгол улсын Замын -үүд хотын боомтын нэгдсэн бага хурал болов

CRI       (GMT+08:00) 2013-08-13 10:53:05

     Хятадын Эрээн хот болон Монгол улсын Замын-Үүд хотын боомтын нэгдсэн бага хурал Замын-Үүд боомт болон Эрээн боомтод хуралдав.

     Эрээн хотын орлогч дарга Цог болон Монгол улсын Засгийн газраас Замын Үүдэд суугаа бүрэн эрхт төлөөлөгч Д. Энхбат нар "Хятадын Эрээн хот болон Монгол улсын Замын-Үүд хотын боомтын нэгдсэн бага хурлын протокол"-д гарын үсэг зуржээ.

      Монгол улсаас Эрээн хотод суугаа консул Б. Саруул, орлогч консул Ж. Баатарчулуун, Замын Үүд хотын дарга М. Баянмөнх нар нэгдсэн хуралд оролцов.
Цог хэлэхдээ, тус нэгдсэн бага хурал бол найрамдал нөхөрлөлөө зузаатган, шинийг санаачилсан чухал хурал боллоо. Засгийн газар хоорондын хэлэлцээ болон байгууллага салбар хоорондын хэлхээ холбоогоор дамжин хоёр талын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, боомтын дэг журмыг чангатган, боомтоор ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой хурал болсон байна. Түүнчлэн хоёр талын чармайлтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практик дээр хэрэгжүүлж, боомтын хамтын хөгжлийг улам ахиулахыг хүсэж байна гэжээ.

     Д.Энхбат хэлэхдээ, боомтын нэгдсэн хурлаар дамжин Замын үүд болон Эрээн боомт нь тогтмол хугацаатай яриа уулзалт, харилцаа холбооны механизмыг байгуулж, байнгын чанартай мэдээллийн солилцооны арга барилыг үүдэж, хамтын ажиллагаа, солилцоогоо бэхжүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд, Эрээн хотын засгийн газар Замын үүд хотын байгуулалт болон хөгжлийг ихээр дэмжиж, хоёр ард түмний найрсаг солилцоо болон боомтын худалдааны өсөлтийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ удаагийн нэгдсэн хурлаар нэн их ололт амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэв.

     Хятадын Эрээн болон Монгол улсын Замын үүд боомтын нэгдсэн хурлыг өмнө нь 3 удаа амжилтай зохиож, өнөө 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Нэгдсэн хурлын үеэр Хятад, Монгол хоёр боомтын хяналт шалгалт, ачаа тээврийн ажлыг хэрхэн сайтар хийх, шинээр нэмэгдэж байгаа унаа хөсөгт нэвтрэх гэрчилгээ олгох, хил дамнан ачаа зөөвөрлөж байгаа машин унааг хянах зэрэг асуудлуудаар зөвшилцөж, тогтмол хугацаатайс холбоо барин хамтран ажиллах механизмын дагуу, боомтын хяналт шалгалт, тээврийн байгууллага нэгжүүд хилээр зорчигсод, машин унааны хураамжид өөрчлөлт оруулах тухай харилцан цагийг амжин мэдээлж, 7-р сарын 1-ээс эхлэн авто замын боомтын хил дамнасан ачаа тээврийн машин унааг хянаж удирдах тусгай ажлын хэсгийг байгуулах зэрэг 8 талаар тохиролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе