• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны форум болно

CRI       (GMT+08:00) 2013-08-13 10:57:30

      Хятад Монгол Оросын орон нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, аж ахуйн нэгж хооронд өргөн салбарт, олон давхарга дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нөхцөл бүрдүүлэх үүднээс 8-р сарын 20-22-ны өдрүүдэд Эрээн хотод "2013 оны Хятад Монгол Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны форум"-ыг зохион явуулахаар боллоо.

      Энэ удааны форумыг ӨМӨЗО-ны засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Дорноговь аймгийн захиргаа, ОХУ-ын БНБурУ-ын засгийн газар, ОХУ-ын Эрхүү хотын захиргаанаас зохион байгуулж, ӨМӨЗО-ны үйлдвэр худалдааны холбоо, Монгол улсын үйлдвэр худалдааны тэнхим, Буриадын үйлдвэр худалдааны холбоо, зүүн Сибирийн үйлдвэр худалдааны холбооны зохицуулалттайгаар ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Худалдааг дэмжих холбоо, Шилийн гол аймгийн захиргааны алба, Эрээн хотын захиргаанаас зохион байгуулж байна. "Шинийг бүтээх, хамтран ажиллах, хамтаар хөгжих, хамтаар ялалт байгуулах"-аар уриагаа болгосон уг арга хэмжээ нь хамтран ажиллах орчин нөхцөл бүрдүүлж, харилцан давуу талаа нөхөж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах зорилгоор бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах, эдийн засаг худалдааны форум зэрэг хөтөлбөрүүдийг үзүүлж, Хятад Монгол, Оросын орон нутгийн аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаанд үйлчлэхийг зорьжээ.

Гол хөтөлбөр:

     8-р сарын 19-нд зочид бүртгүүлж, мөн өдрийн үдээс хойш Хятад Монгол Оросын хүндэт зочид уулзалдаж хуралд бэлдэнэ.

     8-р сарын 20-ны үдээс өмнө форумын нээлтийн ёслол болж, үдээс хойно эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган чуулж, орой нь уран сайхны тоглолт сонирхоно.

     8-р сарын 21-ны үдээс өмнө төсөл танилцуулах хурал, үдээс хойш аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны яриа уулзалт.

     8-р сарын 22-ны үдээс өмнө гэрээ хэлэлцээр байгуулах ёслол болон форумын үр дүнг нийтлэх хурал.

     (8-р сарын 20-22-ны өдрүүдэд экспорт импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе