• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"2013 дэлхийн хүчтэнүүдийн Хятад дахь нээлттэй тэмцээн" өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2013-08-16 16:31:53

     Тус сонины мэдээ (сэтгүүлч Ариун)Дэлхийн анхаарлыг татах Эрээний хүсэл биелэгдлээ. "2013 Дэлхийн хүчтэнүүдийн Хятад дахь нээлттэй тэмцээн" 3 хоног үргэлжлээд 7-р сарын 19-ний орой Эрээн хотын үлэг гүрвэлийн талбайд өндөрлөлөө. Хятад, Монгол, Орос 3 орны 18 хүчтэн 6 төрлөөр өрсөлдөж, Оросын Михайл, Хятадын Ли Дэ чуань, Ши Чэнь ян нар эхний 3 байр эзэллээ.

     Мөн өдөр Улсын хаалганы аялал жуулчлалын бүс болон Үлэг гүрвэлийн талбайд ачааны машин чирэх болон 3 давааны тэмцээн явагдлаа.

     18 аварга хүчтэн 17, 18-нд Ембүү зөөх, шандас сорих, бөөрөнхий мод өргөх, хүнд дамнуурга зэргийн 4 төрөлд өрсөлдөж, 12 тамирчин 19-ний шувтаргын тэмцээнд оролцов.

     Тамирчид хүч шандсаа сорьсон төдийгүй үзэгч олондоо зоригтой тэмцэж, зорьсондоо хүрэх спортын үзэл санааг уламжиллаа.

     Оросын тамирчин Юрий эхний өдрийн ембүү зөөх тэмцээнд бэртсэн боловч тэсвэртэйгээр бүх тэмцээндээ өрсөлдөж, 4-р байр эзэлжээ. Түүний тэсвэр тэвчээрийг хүмүүс гайхан биширлээ. Эрээний ард түмний халуун дэмжлэг надад урам хайрлаж, би амжилт оллоо гэж тэрээр сэтгэл хөдлөн өгүүлж байна.

     Үзэгч олон тэмцээнийг маш их шохоорхож сонирхлоо. Нэг үзэгч хэлэхдээ: "Дэлхийн аварга хүчтэнүүдийн гайхамшигт тэмцээнийг нүдээрээ үзлээ. Үнэхээр их сэтгэл хөдөллөө" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе