|
|
||
Тус сонины мэдээ: Хотын захиргаанаас мэдээлснээр, "2013 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хотын зөвшилцөл" 2013 оны 8-р сарын 20-оос 22-нд Эрээнд болно.
Энэ зөвшилцлийг "Шинэ бүтээмж, хамтын ажиллагаа, хөгжил, адилхан ашиг хүртэх" гэсэн уриан дор зохион байгуулж, Хятад Монгол Оросын барааны үзэсгэлэн, эдийн засаг худалдааны чуулга уулзалт, төсөл танилцуулах, уран сайхны тоглолт сонирхуулах зэрэг агуулгыг хамрах юм. Хятадын ӨМӨЗР, Монголын Улаанбаатар хотын захиргаа, Дорно говь аймгийн захиргаа, Оросын БНБУ-ын засгийн газар, Эрхүү мужийн захиргаа хамтаар зохион байгуулж, ӨМӨЗР-ны үйлдвэр худалдааны холбоо, Монголын ХҮТ, Оросын БНБУ-ын ХҮТ, худалдааны холбоо зохион байгуулахад оролцож, ӨМӨЗР-ны худалдааны танхим, худалдааг дэмжих нийгэмлэг, Шилийн гол аймгийн засаг захиргааны тамгын газар, Эрээн хотын захиргаа эрхлэн явуулах юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |