• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн Эрээн хотын чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2013-08-22 15:41:35

     Өнөөдөр үдээс хойш, 2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн Эрээн хотын чуулга уулзалтын гурван орны аж ахуйн нэгж, худалдаа эдийн засгийн салбар байгууллагаа хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол болон форумын үр дүнг нийтлэх хурал хуралдсанаар уг форум хаагдсан байна.

     Тус удаагийн чуулга уулзалт өнгөрсөн жилүүдийн чуулга уулзалттай харьцуулахад хамгийн өргөн цар хүрээ, оролцсон хүмүүсийн тоогоор хамаг олон уулзалт болсон байна. Эх газрын гүүрний дагуух бүс нутгийн засгийн газар, худалдааны нийгэмлэг аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 1262 хүн уулзалтад оролцжээ. БНХАУ-ын холбогдох яамны удирдлага урилгаар оролцон, ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн тэргүүлэгч Рэнь Япин уулзалтад хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Оросын хүндэт зочдыг хүлээн авч уулзсан бол ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Бү Шяолинь хатагтай форумыг нээж үг хэлсэн билээ.

     Мөн уг чуулга уулзалтын үеэр 20 гаруй төлөөлөгчид " Хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтын хөгжлийг ахиулах" сэдвийн дор, гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, техник техник технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг харилцан сонирхсон агуулгаар илтгэл хийж, мөн Ази Европын зангилааг хэрхэн бий болгох, хил дамнасан аялал жуулчлалын маршуртыг нэвтрүүлэх, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг бий болгох зэрэг асуудлаар маш олон бүтээлч чанартай санал дэвшүүлжээ.

     БНХАУ-ын Монгол Улсыг судалгааны нийгэмлэгээс Хятад, Монголын хамтын ажиллагааны стратегийн хэлэлцүүлэгийг зохион байгуулсан нь уулзалтын хэлбэрийн хувьд шинийг эрэлхийлсэн бөгөөд уулзалтын агуулгыг баяжуулан, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн юм. Мөн Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон төсөл танилцуулахаар дамжин гүнзгий хамтын ажиллагааны зорилтод хүрчээ. Төсөл танилцуулах хурал болон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолыг амжилттай зохион байгуулан, нийт 25 хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн байна.

     Эрээн хотын чуулга уулзалт амжилттай өндөрлөж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Ирэлт: www.solongo.net.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе