• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван улсын худалдаа эдийн засгийн Эрээн хотын чуулга уулзалт болж байна

CRI       (GMT+08:00) 2013-08-22 15:54:29

      8-р сарын 20 өдөр, 2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн эдийн засгийн Эрээн хотын чуулга уулзалтын нээлт Эрээн хотын Соёлын төв өргөөд ёслол төгөлдөр болсон байна. "Шинийг эрэлхийлэх, хамтын ажиллагаа, хамтын хөгжил, ололт амжилт" хэмээх уриан дор зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалт нь 8-р сарын 20 – 21 өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг чуулга уулзалтын нээлтийн үеэр гурван орны төр засгийн төлөөлөгчөөс үг хэлж, талуудын чуулга уулзалтын ач холбогдол болон үр дүнгийн талаар саналаа дэвшүүлсэн юм.

      2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн эдийн засгийн Эрээн хотын чуулга уулзалтад гурван улсын 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, үзэсгэлэн худалдааны яармаг зохион байгуулж, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна. Уг бараа бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа нь 8-р сарын 20 – 21 өдрийг хүртэл үргэлжлэх болно.

Ирэлт: www.solongo.net.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе