• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт маргааш нээгдэнэ

CRI       (GMT+08:00) 2013-08-22 16:03:01

      Өнөөдөр үдээс хойш, 2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалтад оролцох хүндэт зочдын уулзалт болон бэлтгэл хурал болсон Эрээн хотноо байна. Уулзалтын үеэр гурван орны зочдын төлөөлөгчдөөс хүрэлцэн ирсэн бага бүрэлдэхүүнээ танилцуулсны хамт талууд чуулга уулзалтад санал хүсэлтээ дэвшүүлж, хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцжээ.

      Мөн өдрийн 20 цагт, уг чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал болж, 3 улсын хэвлэлийн мэдээллийнхнийг хүлээн авч уулзсан байна. 2013 – Хятад, Монгол, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт 8-р сарын 20 – 21 өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд худалдаа эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний яармаг, төслийн танилцуулга, төсөлд гарын үсэг зурах ёслол зэрэг арга хэмжээнүүд болох юм байна. Уг форумд Хятад, Монгол, Оросын 80 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцож байна.

Ирэлт: www.solongo.net.cn

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе