|
|
||
8-р сарын 21-нд 2013 Эрээн хот-Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын уран сайхны "Одод түгсэн үдэш" тоглолт Эрээн хотын Үлэг гүрвэлийн талбайд болж, боомтын хотод хөөр хөгжөөнөөр бялхлаа.
Тоглолт өвөрмөц онцлогтой Канад нутгийн зан заншлыг харуулсан "Эвсэг зохицонгуй дэлхий ертөнц" бүжгээр хөшгөө нээлээ. Хятадын төв телевизийн "Оддын харгуй" нэвтрүүлгээр нэрд гарсан Жаовэнь, Хү Шяобао, Хайся нар сүүлийн үеийн "Хамтдаа баясъя" "Миний өөрчлөлт" "high дуу" зэрэг шинэ дуугаар залуу насны цог золбоог харуулж, Залуу монгол дуучин Шин Хуар "Тал нутгийг хамт үзье" дуугаар үзэгч олныг сэтгэлийг тал нутгийн зүг жолоо алдууллаа. Оросын дуучин Векдо "Оpra 2" дууг үзэгч олондоо барилаа.
Хүнанийн одон телевизийн "Залуу нас баясгалант дуу" нэвтрүүлэгт шалгарсан Хас "Хун галуу", "Аянчин" зэрэг дуугаараа концертыг оргилд нь хүргэлээ. Дараа нь Чэндүгийн цэргийн тойргийн циркийн тоглолт, гайхамшигт илбэ , түүнчлэн Эрээн хотын бүжигчид үндэстний дуу бүжиг өргөж, хөтлөгч Ү Чуань өөрөө зохиосон "Тал нутагт хамтдаа жаргая" дуу, Шиедунгийн дуулсан "Ордны магтуу", "Инээмсэглэл" зэрэг дуугаар концертыг дахин оргилд нь хүргэжээ. Концерт онцгой сайхан болж, үзэгч олны хараа сонорыг мялаан, алга ташилтын дунд өндөрлөлөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |