|
|
||
Рэнь Япин, Бү Шяолинь, Мэн Шяньдүн, Бао Цүньмин, С.Дэмбэрэл, Е.Пронькинов зэрэг Хятад, Монгол, Оросын хүндэт зочид нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
8-р сарын 20-ны өдөр 2013 оны Эрээн хот-Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт Хуаньюй ложистикийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн ордонд боллоо.
ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Рэнь Япин, ӨМӨЗО-ны засгийн газрын орлогч дарга Бү Шяолинь, Шилийнгол аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Юй Юнчуань, Шилийнгол аймгийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Цэцэг, Шилийнгол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Бао Чүнмин, Монгол улсын УИХ-ын гишүүн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С. Дэмбэрэл, Монгол улсын Улаанбаатар хотын засаг даргын тамгын газрын дарга Д. Бадрал, Оросын Улаан-үүд хотын засаг даргын тамгын газрын дарга Е.Пронькинов зэрэг дотоод гадаадын зочид нээлтийн ёслолд оролцжээ.
"Эрээний чуулга уулзалт"-ыг зохион явуулагч тал Хятад, Монгол, Оросын албаны хүмүүс тус чуулганы үзэсгэлэн худалдааны арга хэмжээг хамтдаа нээлээ.
3 хоног үргэлжилсэн тус үзэсгэлэн худалдаанд нийт 376 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд үзэсгэлэнд хөнгөн аж үйлдвэр нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, электрон техник, үндэстний гар урлал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хамрагджээ.
Тус арга хэмжээ нь "Бүтээмж, хамтын ажиллагаа, хөгжил, хамтын ялалт" уриан дор болж, "Эх газрын гүүрийн эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны хонгилыг байгуулах" зорилгыг агуулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |