|
|
||
Рэнь Япин, Бү Шяолинь, Жао Фүди, Сун Хуймин, Юй Юнчуань, Мэн Шяньдүн, С.Дэмбэрэл, Е.Пронькинов зэрэг Хятад, Монгол, Оросын хүндэт зочид нээлтийн арга хэмжээнд оролцож, Бао Чүнмин хурлыг даргалав
8-р сарын 20-ны өдөр "Бүтээмж, хамтын ажиллагаа, хөгжил, хамтын ялалт" уриан дор ӨМӨЗО-ны ардын засгийн газар, Монгол улсын Улаанбаатар хотын засгийн газар, Монгол улсын Дорноговь аймгийн засгийн газар, ОХУ-ын Буриадын БНУ-ын засгийн газар, ОХУ-ын Эрхүү мужийн засгийн газраас санаачлан, ӨМӨЗО-ны үйлдвэр худалдааны холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Буриадын БНУ-ын үйлдвэр худалдааны танхим, Оросын зүүн Сибирийн үйлдвэр худалдааны танхимаас хамтран, мөн ӨМӨЗО-ны худалдааны тэнхим, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэг, Шилийнгол аймгийн захиргаа, Эрээн хотын ардын засгийн газраас хамтран зохион байгуулж буй 2013 Хятадын Эрээн хот- Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт Эрээн хотын суртал ухуулга соёлын төвд боллоо.
Хятадын боомтыг удирдах газрын байнгын орлогч дарга Жао Фүди, худалдааны яамны Азийн хэрэг хариуцсан дарга Сун Хуймин, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны нарийн бичгийн дарга Шүй Хүбинь, ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Рэнь Япин, ӨМӨЗО-ны засгийн газрын орлогч дарга Бү Шяолинь, ӨМӨЗО-ны худалдааны тэнхимийн дарга Ли Ваньжүн, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Лю Еньшань, Шилийнгол аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Юй Юнчуань, аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С. Дэмбэрэл, Оросын Улаан-үүд хотын засаг даргын тамгын газрын дарга Е.Пронькинов зэрэг Хятад, Монгол, Орос гурван орны хүндэт зочид нээлтийн ёслолд оролцсон байна.
Нээлтийн ёслолыг Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Хотын дарга Бао Чүнминь даргалжээ.
Бү Шяолинь, С. Дэмбэрэл, Е.Пронькинов, Мэн Шяньдүн нар баярын үг хэллээ.
Бү Шяолинь хэлэхдээ, Өвөр монгол болон Монгол улс, Орос уул усаар залгагдсан хөрш орнууд болохоор гурван орны харилцаа хамтын ажиллагаанд маш чухал байр суурьтай. Өнөө Өвөр монгол 16 боомттой, хилээр орж гарах ачаа тээврийн хэмжээ Хятадын хуурай замын хилийн боомтын худалдаа тээвэрлэлтийн нийт хэмжээний 40-өөс дээш хувийг эзэлж, Хятад Монгол хоорондын 95% ачаа тээвэрлэлт болон Хятад Орос хоорондын хуурай замын 65% бараа тээврийн үүргийг гүйцэтгэж байна. ӨМӨЗО -ны Монгол, Оростой хийсэн худалдааны хэмжээ нийт районы гадаадтай хийсэн худалдааны 50% гаруйг эзэлж байна.
Өвөр монгол гадаадын 27 хоттой найрсаг харилцаа тогтоосноос талаас дээш хувь нь Монгол, Оросын талд ногдож, аялал жуулчлал болон соёл, техникийн салбарын харилцаа улам бэхжиж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны механизм тасралтгүй сайжирч ирсэн байна.
Энэ онд Өвөр Монголыг Хятадын умардад нээлттэй чухал гарц болон хил хязгаарын эдийн засгийн бүс болгон байгуулахаар ӨМӨЗО-ны намын хороо, засгийн газар тодорхой санал дэвшүүлсэн юм. Энэхүү хөгжлийн зорилт нь Хятадын засгийн газрын "хөрштэйгээ нөхөрлөх, түншлэх, найрсаг байхыг баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх" чиг хандлагыг хэрэгжүүлэхэд тустай байж, Өвөр монголын үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, гурван орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид ахиулах болно. Тус чуулга уулзалт нь 5 жилийн хөгжлөөр дамжаад гурван орны солилцоо хамтын ажиллагааны чухал тавцан болсон байна. Энэ оны гол сэдэв ч найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг биелүүлэхэд сайн сайхан эрэл хүсэл болсныг гүйцэд харуулаа. Талуудын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн яриа хэлцэл бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.
С. Дэмбэрэл хэлэхдээ, Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 5 дахь чуулга уулзалт Хятадын Эрээн хотод болж байна. Хөрш орны хувиар Монгол Орост маш чухал ач холбогдолтой, ялангуяа эдийн засаг худалдаа улам бүр бэхжиж байгаа Монгол улсын хувьд алс хэтийн ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын Эрээн хоттой хийсэн худалдаа, соёл, аялал жуулчлал, шинээр хөгжиж буй аж үйлдвэр зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, баялаг үр дүнд хүрлээ. Монгол улс цаашид Эрээн хотын хөгжлийг урьдын адил чухалчлан, худалдааны нөхцөл боломж хайн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд хүртэл ахиулна гэжээ.
Е.Пронькинов хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалт нь гурван орны хуурай замын бүсийн хөрш орны найрсаг харилцааг улмаар бэхжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхэд нааштай түлхэц үзүүллээ. Гурван орны засгийн газар болон аж ахуйн нэгж энэхүү нөхцөл боломжийг ашиглан, солилцоогоо гүнзгийрүүлж, хөгжлийн их талыг харгалзан, хуурай замын бүсийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулж, сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулахыг хүсэж байна гэжээ.
Мэн Шяньдүн хэлэхдээ, 2009 оноос хойш "Эрээний чуулга уулзалт" нь гурван орны бүс нутгийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах үр ашигтай гүүр болсон юм. Энэхүү гүүрээр дамжин, гурван орон үндэстэн дамнасан эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, дэд бүтцийн байгуулалт зэрэг талаар тохиролцон, баялаг үр дүнд хүрсэн байна. Өнөө Хятадын засгийн газар Эрээн хотыг улсын гол нээлттэй туршилтын бүс болгон байгуулж, Өвөр монголыг Хятадын умарт нутаг руу нээлттэй байлгах чухал гарц болон хил хязгаарын эдийн засгийн бүс болгон байгуулах талаар судалж байна. Эдгээр чухал бодлого, төлөвлөгөө нь Эрээн хотын эдийн засаг нийгмийг түргэвчлэн хөгжүүлэхэд сайхан нөхцөл боломжийг авчрах болно. Иймээс Эрээн хот төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэж, боомтын дэд бүтцийн хөгжлийн нөхцлийг сайжруулан, бүс нутгийн шинжтэй олон улсын ложистикийн байгуулалт, дотоод гадаадын хамтын ажиллагааны шинэ тавцанг бий болгон, "гадагш гарах" шинэ зам суваг нээж, боомтын удирдан хамаарах шинэ тогтолцоог хайн, санхүүгийн үйлчилгээний шинэ системийг байгуулж, хил хязгаарыг нээн хөгжүүлэх туршилтын тавцанг бий болгох ёстой юм. Эрээн боомтын үйлчилгээний төвшин болон эдийн засгийн хүчин эрчимжихийн хирээр Эрээн хот нь эх хуурайн эдийн засгийг хөгжүүлж, хамтын ажиллагааны хонгилыг байгуулахад их хувь нэмэр үзүүлнэ гэдэгт бид итгэж байна. Эх хуурайн бүсийн засгийн газар болон аж ахуйн нэгжүүд ажил хэрэгч байр сууриар, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэд бүтцийн байгуулалтыг ахиулан, аж үйлдвэрийн хөгжлийн давуу талаа харилцан нөхвөрлөн, худалдаа хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллаж, эх хуурайн эдийн засгийн хөгжлийн шинэ байдлыг бий болгохыг хүсэж байна гэжээ.
Нээлтийн ёслолын дараа, гурван орны хүндэт зочид үзэсгэлэнгийн ордонтой танилцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |