|
|
||
Рэнь Япин нар Хятадын талын удирдах хүмүүс С. Дэмбэрэл, Е.Пронькинов зэрэг хүмүүстэй уулзав
8-р сарын 19-нд 2013 оны Хятадын Эрээн хот-Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын нээлтийн өмнөхөн, ӨМӨЗО болон Шилийн гол аймаг, хотын удирдах хүмүүс Монгол Оросын хүндэт зочидтой уулзсан байна.
Оройн 17 цаг 30 минутад "Эрээний чуулга уулзалт" -д оролцохоор хүрэлцэн ирсэн ӨМӨЗО-ы улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Рэнь Япин, ӨМӨЗО-ы худалдааны тэнхмийн дарга Ли Ваньжүн, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Лю Тэншань, ӨЗО-ны үйлдвэр худалдааны нэгдсэн холбооны намын үүрийн гишүүн Хао Зинүн, ӨЗО-ны засгийн газрын гадаад ажил хариуцсан тамгын газрын дарга Юй Шиежүнь, ӨЗО-ны худалдааны тэнхимийн орлогч дарга, боомтын хэрэг эрхэлсэн дарга Гөүган, Шилийн гол аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Юй Юнчуань, Шилийн гол аймгийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Цэцэг, Шилийн гол аймгийн намын хорооны гишүүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүн, Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Бао Чүнмин нар Монгол улсын УИХ-ын гишүүн, үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С. Дэмбэрэл тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид болон Оросын Улаан-үүд хотын засаг даргын тамгын газрын дарга Пронькинов тэргүүтэй Оросын талын төлөөлөгчидтэй уулзжээ.
Рэнь Япин Хятадын талыг төлөөлж хүрэлцэн ирсэн зочдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, ӨМӨЗО бол Хятадын умард зүг рүү нээлттэй чухал цонх, мөн умард зүгийг нээлттэй болгох чухал бааз юм. Эрээн хот Өвөр монголын чухал боомт хот. Гурван орны хамтын хүчин чармайлтаар, "Эрээний чуулга уулзалт" улам өндөр зиндаа, цар хэмжээнд өргөжин тэлж, үр дүн нь улам бэхжин, баялаг амжилтад хүрлээ. Та бүгдийн нааштай оролцоо болон хүчин чармайлтаар Эрээн хотын 5 дах чуулга уулзалт бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.
С. Дэмбэрэл хэлэхдээ, чуулганаас өмнө танилцаж байхад Эрээн хот "Ногоон хот" болсныг олж харлаа, эрчим хүчийг нээх, дэд бүтцийн байгуулалтын талаар Монгол улс суралцах юм их байна. Ирэх жилийн "Эрээний чуулга уулзалт" ногоон аж үйлдвэр, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийг илүү анхаарна гэдэгт найдаж байна, энэ нь гурван талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны найрсаг харилцааг улам ахиулна гэжээ.
Пронькинов хэлэхдээ, "Эрээний чуулга уулзалт" -аар тогтоосон гурван орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа бол бүхий л улс орнуудын найрсаг харилцаа, эрх тэгш хамтын ажиллагааны үлгэр жишээ юм. Чуулга уулзалт баялаг үр дүнд хүрэхийг хүсэн ерөөхийн зэрэгцээ Эрээн хотын эдийн засаг нийгэм цэцэглэн хөгжиж, гялалзсан амжилтад хүрэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье гэжээ.
Уулзалтын дараа, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэг болон Оросын бүгд найрамдах Буриад улсын үйлдвэр худалдааны холбоо хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол хийсэн байна. ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Лю Тиншань Оросын бүгд найрамдах Буриад улсын үйлдвэр худалдааны холбооны дарга нар хоёр талыг төлөөлөн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |