|
|
||
Гуан Жякүй, Гао Шүмао, Гүөган, Оюунчимэг зэрэг Хятад Монголын албаны хүн болон эрдэмтэн мэргэжилтнүүд симпозиумд оролцож үг хэлэв
8-р сарын 20-нд "2013 Эрээн -Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт"-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Хятад, Монголын хамтын ажиллагааны стратегийн симпозиум хотын засаг захиргааны төвд боллоо. Хятадын Монгол улс судалгааны нийгэмлэгийн гишүүн, Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд асан Хуан Жякүй, Гао Шүмао, ӨМӨЗО-ны худалдааны тэнхимийн орлогч дарга Гүөган, хотын АТИХ-ын дарга Оюунчимэг зэрэг 20 гаруй эрдэмтэн мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эзэд хуралд оролцож, хоёр орны эдийн засаг худалдаа соёл стратегийн хамтын ажиллагааг урагшлуулах сэдвийн хүрээнд хэлэлцсэн байна.
Хуан Жякүй хурлыг даргалж үг хэлсэн бөгөөд хоёр орны харилцааг дээшлүүлэх стратегийн түншлэлийн харилцааны ач холбогдлыг тодорхойлжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр орны харилцаа хамгийн таатай хөгжлийн үедээ байна. Хоёр орон хоорондын дипломат харилцааг хоёр тал чухалд үзсээр ирсэн. Эдийн засаг худалдааны талаар харилцан нөхвөрлөх чанартай байж, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт нэмэгдэн, хоёр орны худалдаа нь Монгол улсын гадаад орнуудтай хийж буй худалдааны талаас дээш хувийг эзэлж байна. Иймээс хоёр орон харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, шинэ цаг үед хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг нэн илүү хөгжүүлэх ёстой юм гэжээ.
Симпозиум дээр Гао Шүмао, Гүөган, Баярмэнд, Хүн Шүйбао, Түмэнцэцэг нар үг хэлсэн байна. Тэд хоёр орны соёлын солилцоо, дэд бүтцийн байгуулалт, зам харилцаа, уул уурхайн нөөц баялгийг нээн хөгжүүлэх, гадаад харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцжээ. Худалдааны холбооны төлөөлөгч болон багшийн их сургуулийн Эрээн хотын олон улсын судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид хоёр орны эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярьсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |