|
|
||
8-р сарын 12-нд 2013 оны цайны зам Хятад, Монгол, Орос олон улсын өөрсдийн автомашинаар аялах тэмцээний гурав дахь цуваа хөдөллөө. Авто замын боомтын шалган өнгөрүүлэх газраас гараагаа авч 15 хоног аялах юм.
Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Бао Чүнмин машины цуваа хөдлөх ёслолыг даргалж нийтэд зарлав. Хотын орлогч дарга Саранчимэг баярын үг хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Эрээн хот эртнээс "цайны зам"-ын чухал газар, Ази Европын олон улсын худалдааны дамжин өнгөрөх зам юм. Сүүлийн жилүүдэд хотын намын хороо, засгийн газар "цайны зам"-ын соёлын агуулгатай, цайны замын олон улсын соёл аялал жуулчлалын брэндийг бий болгон, Монгол Оростой найрсаг хамтын ажиллагааны харилцааг тогтоож, олон төрлийн томоохон арга хэмжээг зохиосоор ирлээ. Энэ удаагийн автомашины арга хэмжээгээр дамжаад, "цайны зам" дагуух бүс нутгийн соёл аялал жуулчлалын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, "цайны зам" гэх энэхүү олон улсын аялал жуулчлалын брэндийг дэлхий дахинд таниулна гэдэгт итгэж байна. Аялагч жолооч нар хүнд бэрхшээлийг даван туулж, улам сайн амжилт гаргахын зэрэгцээ Хятадын уламжлалт соёлыг идэвхтэй уламжлан хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Энэ оны гурван орны олон улсын автомашины тэмцээний гурав дахь цуваа "эртний экологитой танилцаж, байгаль орчноо хамгаалъя" уриан дор болсон юм. Дотоодын олон газрын 70 гаруй хүн 20 гаруй автомашин тэмцээнд оролцож, 15 хоног аялж, гурван орны 5000 км замыг туулсан байна. Тэд Эрээн боомтоос гарч, Монгол, Оросын Байгаль нуур хүрсний дараа зүүн тийш Улаан-Үүд, Чита хот, Манжуур боомтоор эргэн ирэх юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |