|
|
||
8-р сарын 21-нд 2013 Эрээн-Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт төслүүдэд гарын үсэг зурах ёслол зохиож, нийт 1 тэрбум 580 сая ам долларын 25 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Хятад, Монгол, Орос гурван тал төслөө танилцуулах, бүтээгдэхүүнээ борлуулах, аж ахуйн нэгжийн яриа уулзалт зохиох, уул уурхайн эх баялгийг нээн хөгжүүлж ашиглах, хөдөө аж ахуй, уул уурхайн машин техник борлуулах, төслийг гэрээгээр хийх зэрэг талаар өргөн тохиролцоонд хүрч, 1 тэрбум 580 сая ам долларын үнэ бүхий 25 хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэрээ хэлэлцээрт Эрээн хотын Жүн Юань Хэн фэн компанийн Жүнмэн олон улсын газрын үзэмжийн соёлын төсөл, Эрээн хотын Шинь Тянь Шүнь автомашины сэлбэг хэрэгсэл , бүхээгтэй ачааны тэрэгний төсөл, Кан Шэн Лүн төмрийн хүдэр борлуулах зэрэг гэрээ хэлэлцээр багтжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |