|
|
||
8-р сарын 21-нд 2013 Эрээн хот -Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт төсөл танилцуулах хурал хийлээ.
Хятадын Хармөрөн муж, ӨМӨЗО зэрэг муж хотын засгийн газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Монгол улсын холбогдох яам хороод, аймаг хотын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Оросын орон нутгийн засгийн газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид танилцуулах хуралд оролцжээ.
Төсөл танилцуулах хурал дээр Хятад Монгол Орос гурван орны 10 гаруй аж ахуйн нэгж төслөө тус тус танилцуулсан байна. Эрээн хот болон Муданьжян хотын засгийн газар хотжилтын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, гол гол хамтын ажиллагааны салбар зэргээ танилцуулжээ. Жи-ин олон улсын гутлын үйлдвэр, Хөх-хотын Мэн Ва Фа хязгаарлагдмал хариуцлагатай компани, Шилийн голын олон улсын худалдааны бөөний зах зэрэг нь аж ахуйн нэгжийн байдал, хөгжлийн хэтийн төлөв болон давуу талаа танилцуулж, хамтран ажиллах хүслээ илэрхийлсэн байна. Монгол улсын Ай Ка Си олон улсын хариуцлагат компани тус аж ахуйн нэгжийн байрлалын давуу тал, үйлдвэрлэл, зам харилцааны онцлогоо танилцуулж, Хятад Оросын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах хүсэлтээ дурдсан байна. Оросын LARGUS бараа тээврийн корпорац, аж ахуйн нэгжийн давуу тал болон эрхлэх төсөл, хөгжлийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны түншээ танилцуулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |