• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Эрээний чуулга уулзалт " Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны форум зохиов

CRI       (GMT+08:00) 2013-09-02 09:20:49

     8-р сарын 20-нд, 2013 Эрээн хот-Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын гурван орны эдийн засаг худалдааны форум Эрээн хотын суртал ухуулга соёлын төвд боллоо.

     Гурван орны 20 гаруй албаны хүн, эрдэмтэн мэргэжилтэн, "үндэстэн дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулъя" сэдвийн хүрээнд хэлэлцсэн байна. Тэд гурван орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, үндэстэн дамнасан хамтын ажиллагааны бүс байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг ахиулах, үндэстэн дамнасан жуулчлалын шугамыг нэвтрүүлэх, Хятад Монгол эм эмнэлгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд ярилцжээ.

     Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Бао Чүнмин хэлэхдээ, Эрээн хот тус чуулга уулзалтыг 4 удаа амжилттай зохион явуулсан, эх газрын бүс нутгийн засгийн газар, худалдааны холбоо, аж ахуйн нэгжийн эздийн хамтын хүчин чармайлтаар, Хятад, Монгол, Оросын бүс нутаг хоорондын нөлөө бүхий харилцаа хамтын ажиллагааны тавцан болсон юм. Энэхүү тавцанг ашиглан, эх хуурай дагуух бүсийн олон улсын худалдааны ложистик, хилээр нэвтрэхийг хялбарчлах, дэд бүтцийн байгуулалт, нөөц баялгийг нээн хөгжүүлж ашиглах, үндэстэн дамнасан жуулчлалын хамтын ажиллагаа, соёл иргэншлийн солилцоо зэрэгт нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны 70 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээрийн хөрөнгө мөнгөний хэмжээ триллион юаниас давж, эх хуурай дагуух бүс нутаг хоорондын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог үр ашигтай ахиулсан бөгөөд гурван орны бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ байдлыг бий болголоо гэжээ.

     Тэрээр бас 6 санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, нэгд, дэд бүтцийн байгуулалтыг цаашид эрчимжүүлж, эх газрыг холбосон бүс нутгийн хурдны зам, цахилгаанжсан төмөр зам, олон улсын агаарын шугам түүнчлэн байгалийн хий болон нефть дамжуулах хоолой болон цахилгаан хүчээр нефть байгалийн хий дамжуулах хоолойг байгуулж, Европ Азийн чухал шугамыг бий болгоно. Хоёрт, худалдаа болон хилээр нэвтрэхийг хялбарчлах . Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус улсын төмөр замын салбариай хамтран хуурай замын машин механикийн тээврийн ажлыг гүйцэтгэнэ. Гуравт, хөрөнгө оруулалтын орчинг улам сайжруулна. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны урт хугацааны үр ашигтай тогтолцоог байгуулж, хөрөнгө оруулагчдыг урамшуулах хууль дүрэм, хөнгөлөлт үзүүлэх бодлогыг боловсруулж, олон салбарт хөрөнгө татах, түүнчлэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийг биелүүлнэ. Дөрөвт, бүс нутгийн аялал жуулчлал, солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ. Аялал жуулчлалын дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэж, үндэстэн дамнасан жуулчлалын хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, жуулчлалын хамтын ажиллагааны хонгилыг хамтаар бий болгоно. Тавд, хүмүүнлэгийн салбар болон иргэдийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Зургаад, экологи байгаль орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт сорилтыг хамтаар туулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе