|
|
||
Зуны амралт дуусч, 8-р сарын дунд арав хоногоос Эрээн боомтоор Монголын оюутан сурагчдын сургуульдаа буцах оргил цаг ирж, өдөрт 300 гаруй, хамгийн оргил үедээ 400 хүнд хүрдэг байна. Өвөр монголын нийгмийг аюулаас хамгаалах хилийн хамгаалалтын ерөнхий ангийн Эрээн хотын хилийн шалган өнгөрүүлэх өртөө Монголын оюутан сурагчдад үйлчлэх тусгай гарц ажиллуулж, тэдний цаг алдалгүй хилээр өнгөрөхийг баталж байна.
Энэхүү өртөө Монгол улсын оюутнууд ихээр ирж суралцдаг Өвөр монголын их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын үндэстний их сургууль зэрэг сургуулиудтай хэлхээ холбоо тогтоон, сургууль эхлэх цаг хугацаа, хилээр нэвтрэх цаг, мөн хүний тоог урьдчилан нарийн ойлгож авдаг байна. Түүнчлэн боомтын шалган өнгөрүүлэх газартай байнга хэлхээ холбоотой байдгаас зорчигчдын тоогоор ажлын хүчээ тохируулж, оюутан сурагчдыг нэвтрүүлэх тусгай гарц бий болгон, нас бага буюу явж суухад дөхөмгүй хүмүүст зориулан ажлын чадвар, хариуцлага сайтай байцаагч нарыг томилж, гар гүйцэтгэлийг хийж өгдөг бөгөөд дотоодын хотуудад хүрэх автобус, цаг агаарын байдлыг мэдээлдэг байна. Статистикийн тоогоор, Хятадад эдүгээ Монголын 5000 гаруй оюутан суралцаж байна. (Жэн Бэй фан сүлжээ)
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |