|
|
||
5 дахь удаагийн "Эрээний чуулга уулзалт" амжилттай өндөрлөлөө
25 төслөөр 1 тэрбум 580 сая ам долларын хэлэлцээрт гарын үсэг зуржээ
2013-Эрээн хот-БНХАУ, МУ, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, симпозиум, төсөл танилцуулах хурал зэрэг гурван өдрийн арга хэмжээ явуулж, 8-р сарын 21-ий өдөр амжилттай өндөрлөлөө. Тус чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны нийт 25 төслөөр 1 тэрбум 580 сая ам долларын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Тус чуулга уулзалтад Засгийн газар, худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид зэрэг нийт 1262 хүн оролцож, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Яармагт 376 аж ахуйн нэгж оролцсоноос Хятадын 319, Монгол, Оросын 57 аж ахуйн нэгж байна.
Гурван орны Засгийн газар, худалдааны нийгэмлэг, аж ахуйн нэгжүүд симпозиумын үеэр дэлгэрэнгүй хүрээнд хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрсэн байна. Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон төслийн танилцуулга хийсний дүнд 25 төсөл тохиролцоонд хүрсэн байна. Мөн суртал ухуулгаар "Эрээний чуулга уулзалт"-ын нэр нөлөөг дээшлүүлжээ.
Чуулга уулзалтад оролцсон 20 зочин "Хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг урагшлуулъя" уриан дор, Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан техник, эмнэлэг эрүүлийг хамгаалахын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг хамтаар сонирхож байгаа асуудлаар үг хэлсэн байна. Түүнчлэн Евро-Азийн том зах зээлийг хэрхэн цогцлон байгуулах, хил дамнасан аялал жуулчлалын шугамыг нээн хөгжүүлэх болон эдийн засгийн хамтын ажиллагааны районыг түргэн бүтээн байгуулах зэрэг асуудлаар бүтээлч чанартай олон санал санаачилга дурдсан байна.
Тус чуулга уулзалтын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбай 24000 метр квадрат байж, олон улсын стандарт бүхий 410 лангуу ажиллуулсан нь өмнөхөөс 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Үзэсгэлэнд том машин механик, авто машин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бараа бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн, үндэстний гар урлалын бүтээгдэхүүн, гэр ахуйн тавилга хэрэгсэл зэрэг 9 ангиллын 100 гаруй төрлийн барааг дэлгэн үзүүлэв. Худалдаачид болон бараа нийлүүлэгчид хамтын ажиллагааны олон төрөлд гэрээ тохиролцсон байна.
Синьхуа агентлаг, Рэнь Минь Ри Бао сонин, Фэнхуан интернет сүлжээ, Монголын ОНҮРТ зэрэг дотоод гадаадын 39 хэвлэл мэдээллийн 67 сэтгүүлч "Эрээний чуулга уулзалт"-ыг мэдээлж, чуулга уулзалт болон Эрээн хотын нэр нөлөөг дээшлүүлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |