• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бао Чүнмин, Оюунчимэг нар Монгол улсын албаны хүмүүстэй уулзав

CRI       (GMT+08:00) 2013-09-02 10:35:20

     8-р сарын 20-ны өдөр Эрээн хотын Намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Хотын дарга Бао Чүнмин Монгол улсын Улаанбаатар хотын Засгийн газрын Тамгын газрын дарга Д. Бадралтай уулзаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоо болон экологийн хамгаалалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна.

     Бао Чүнмин хэлэхдээ, "Эрээний чуулга уулзалт"-аар дамжин хоёр хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх, шинжлэх ухаан боловсрол болон байгаль орчныг засан сайжруулах зэрэг талын солилцоог ахиулах, ногоон орчин, нүүрстөрөгч багатай хөгжлийг урагшлуулах, нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг нээн ашиглах зэрэг талаар ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.

     Д. Бадрал хэлэхээ, Хятад улстай олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Эрээн хотын тэргүүний туршлагаас суралцан, нээлттэй хөгжлийн үр өгөөжийг хамтаар эдэлж, бүс нутгийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хамтаар ахиулахад бэлэн байна гэжээ.
Өөр мэдээнд дурдсанаар (сэтгүүлч Ван Шяохүй), 8-р сарын 21-ний өдөр Эрээн хотын АТИХ-ын Байнгын хорооны дарга Оюунчимэг "Эрээний чуулга уулзалт"-д оролцсон Монгол улсын Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж. Санжжав болон Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б. Бас-Оргил нартай уулзсан байна.

     "2013-Эрээн хот БНХАУ, МУ, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт" -д оролцсон Монгол улсыг зочид төлөөлөгчдийг тавтай морилохыг урьжээ. Тэрээр хэлэхдээ, урт хугацааны турш Эрээн хот Монгол улсын Хан-Уул дүүрэг болон Сэлэнгэ аймагтай найрсаг харилцаатай байсаар ирсэн бөгөөд соёл боловсрол, эмнэлэг, эрүүл мэнд зэрэг талаар хамтын ажиллагааны сайн харилцаатай юм гэжээ. Түүнчлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт нь найрсаг харилцааг ахиулах, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх чухал индэр мөн бөгөөд үүгээр дамжин хоёр талын хамтын ажиллагааны механизмыг улам төгөлдөржүүлж, ойлголцол, харилцан итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, худалдааны хэмжээ ба хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулахыг хүсэж байна. Мөн тус ажиллагаагаар дамжин хоёр талын найрсаг харилцааны шинэ үеийг эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Б. Бас-Оргил болон Ж. Санжжав өөр өөрийн дүүрэг, аймгаа танилцуулж, "Эрээний чуулга уулзалт"-д оролцсон байдлын талаар ярилаа. Тэд хэлэхдээ, тус чуулга уулзалтад ихэд найдлага тавьж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжин хоёр талын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг цаашид өргөтгөх, ялангуяа эрүүл мэнд, эдийн засаг худалдаа, хотын бүтээн байгуулалт зэрэг талын хамтын ажиллагааг хөгжүүлж, давуу талаа харилцан нөхөж, хамтаар хөгжихийг хүсэж байна. Мөн чуулга уулзалт илүү амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна гэжээ. Уулзалтын үеэр Эрээн хотын АТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Тянь Юнхүн, хотын даргын орлогч Саранчимэг нар байлцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе