|
|
||
БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны тэмдгийн хэлбэрийг сонгохдоо геометрийн дугариг дөрсийг сонгосон. Учир нь: А. Зүүн хойд Азийн бүс нутаг бол бүх дэлхийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Б. Учир зүйг нь олох, саад бэрхшээлгүй, саадгүй хүрэх уян хатан гэсэн утгатай. Ёгт утга нь БНХАУ-Зүүн хойд Азийн Экспо нь "Энх тайван, Эв найрамдал, Хамтын ажиллагаа" мөн "Хамтдаа санал нэгдэх, Хамтаар хуваалцах, Хамтдаа ялах"гэсэн утгийг илэрхийлж байна.
Тэмдгийн үндсэн зураг нь зүүн хойн Азийн 6-н улсын газрын зургийг дөрсэлсэн байдаг ба хэрэглээ, эрс ялгаатай байдлыг нь хялбаршуулсан аргаар дэлхийд уусган багтааж, зүүн хойд Азийн газарзүйн чухал байрлалыг тодотгож БНХАУ-Зүүн хойд Азийн Экспог тогтмол зохион байгуулдаг Жилинь мужийн Чанчунь хотын газарзүйн байрлалыг илтгэн харуулсан болно.
Тэмдгийн дээд талын CNEA болон дунд талын EXPO гэсэн бичиг нь БНХАУ-Зүүн хойд Азийн Экспо гэсэн үгийн англи товчлол ба энэ нь уг үзэсгэлэн нь нээлттэй болон олон улсын шинж чанартай болохыг илтгэж байгаа юм. Баруун доод талд нь бичигдсэн хятад, англиар бичсэн нэр нь тэмдгийн гол хэсгийг тодруулж бүтцийг илүү нийлэмжтэй, тогтвортой болгож байна.
Тэмдгийн гол өнгө нь хөх бөгөөд бэлгэ тэмдгийг зөв, оновчтой болгож хязгааргүй хөгжихийг бэлгэдэж БНХАУ-Зүүн хойд Азийн Экспог орчин үеийн, олон улсын шинжтэй зохион байгуулагддаг гэсэн утга ба хөгжлийн чиглэлийг илтгэн харуулж буй юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |