• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аз Хийморьтой Буга Ёо ёо

CRI       (GMT+08:00) 2013-09-05 16:05:47

      БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны бэлгэдэл амьтны тэмдгийн тайлбар

      БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны бэлгэдэл амьтнаар Зүүн хойд Азийн онцлог амьтан болох Шоо бугаар төлөөлөөлж БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны газар зүйн онцлог болон соёлын агуулгийг илтгэн гаргасан.

      Хятадын уламжлалт соёлд буга бол аз хийморьтой найрсаг байдлыг илтэдэг. Хүн дүрст Шоо бугийг БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны бэлгэдэл амьтнаар сонгосон нь"Энх тайван, Эв найрамдал, Хамтын ажиллагаа" мөн "Хамтдаа санал нэгдэх, Хамтаар хуваалцах, Хамтдаа ялах" гэсэн утгийг илэрхийлж зүүн хойд азийн бүс нутгийн хөгжлийн эрч хүч болон хөгжил цэцэглэлтийг бэлгэдэж буй юм.

     Эрхий хуруугаа гаргасан аз хийморьтой буга Ёо ёо өөртөө итгэлтэй инээмсэглэлээр бялхаж БНХАУ-Зүүн хойд Азийн Экспоны тэргүүний бүтээгдэхүүний чанарыг бахдаж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо болон ирээдүйн хөгжил дэвшлийн цар хүрээг сайшаан магтаж буй байдалтай байна.

     Аз хийморьтой амьтны өнгө зүс нь гэрэлтэж, байр байдал нь цоглог өхөөрдөм, элэгсэг дотно байгаа нь Зүүн хойд азийн үзэсгэлэн худалдааны яармагийг зохион байгуулж байгаа Жилин мужын халуун дотно зочломтгой байдлыг илтгэж дотоод гадаадын хүмүүсийг Хятад-Зүүн хойд азийн үзэсгэлэн худалдааны яармагт хүрэлцэн ирэхийг урьж байгаа байдалтай байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе