• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт ёслол төгөлдөр боллоо

CRI       (GMT+08:00) 2013-09-29 15:22:27

      Чан Кэрэнь, Бао Чүнмин, Э.Баатарсүх нар нээлтийн ёслолд оролцож үг хэлэв

     9-р сарын 9-нд "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт ёслол төгөлдөр боллоо. Уг арга хэмжээг Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг эрхлэн, Хятадын соёлыг дэмжих нийгэмлэг, Монгол улсын цайны замын судалгааны нийгэмлэг, ОХУ-ын цайны замын судалгааны нийгэмлэг, ӨМ-ын эдийн засгийн ухааны нийгэмлэг, ӨМ-ын түмэн газрын цайны замын соёлын судалгааны нийгэмлэг болон "Цайны замаар дахин аялах" холбоо хамтран зохиосон байгуулж, Эрээн хотын засгийн газар гүйцэтгэсэн байна.

      Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дэд дарга Чан Кэрэнь, Эрээн хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн дэд дарга, хотын дарга Бао Чүнмин, Монгол улсын албаны төлөөлөгч Э.Баатарсүх, ОХУ-ын албаны төлөөлөгч зэрэг гурван орны холбогдох нийгэмлэг, байгууллага, зам дагуух хотуудын засаг дарга, албаны төлөөлөгч энэ уулзалтын нээлтийн ёслолд оролцжээ.

     Эрээн хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, үзэл суртлын дарга Янь Хун нээлтийн ёслолыг даргалав.

      Чан Кэрэнь тэмдэглэхдээ, "Цайны зам" бол Монгол улс, ОХУ-ын Сибирийн бүсийг холбож байгаа Хятадын эртний чухал арилжааны зам бөгөөд өрнө дорнын худалдаа ложистик болон соёлыг дамжуулдаг чухал багаж болж байжээ. Энэ нь худалдааны зам төдийгүй мөн аялал жуулчлалын шугам, соёлын зам юм. Эрээн хот эртнээсээ Хятад, Монгол, ОХУ-ын "Түмэн газрын цайны зам"-ын чухал холбоос байжээ. Сүүлийн жилүүдэд газарзүйн байршил, ерөнхий хүчинд түшиглэн, гурван орны соёлын харилцаанд стратегийн тавцангийн үүрэг гүйцэтгэж, цайны зам дагуух хотуудтай "Түмэн газрын цайны зам"-ын соёлыг нээн, боловсруулж байна. Ноднин "Цайны зам" болон хотуудын хөгжил Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд уулзалтыг зохиож, зам дагуух хотуудтай соёл, аялал жуулчлал, олон улсын худалдаа ложистик, засгийн газар, иргэдийн салбарт олон нийтлэг ойлголттой болж, амжилтад хүрсэн юм. Энэ жилийн арга хэмжээг Эрээн хотод зохион байгуулж байгаа нь ноднингийн үргэлжлэл, дэвшил бөгөөд гурван орны соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "Түмэн газрын цайны зам" -ын соёлыг дэлхий дахинд харуулах юм. Манай гурван талын хамтын дэмжлэг, зам дагуух хотуудын чармайлтаар эртний худалдааны замын соёлыг уламжлан, соёлын татах хүчтэй бөгөөд худалдааны ашигтай, дотоод гадаадад нөлөө бүхий найрамдлын зам, алдарт соёлын арга хэмжээний брэнд болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

      Бао Чүнмин үг хэлэхдээ, "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт бол цайны зам дагуух орон нутгийн солилцоо хамтын ажиллагааны чухал тавцан болох юм. Ноднингоос хойш холбооны хотууд "Цайны замын олон улсын хотуудын холбооны дүрэм"-ийг нарийн хэрэгжүүлж, хамтын ажиллагааны гэрээг идэвхтэй хэрэгжүүлж, "Тэмээн жин цайны замаар дахин аялах" соёлын том аялал жуулчлалын арга хэмжээг зохион, эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар шинэ ахиц олсон байна. Өнөөдрийн цайны зам амьдрах хүчээр бялхам байгаад би маш баяртай байна. Эрээн хот уулзалтыг зохион байгуулагч хот болсны хувьд холбооны хотуудтай хамтран, цайны замыг сэргээн хөгжүүлж, зам дагуух нутгийн иргэдэд үр өгөөжийг өгөхөд бэлэн байна. Холбооны хотууд зам харилцаа, дэд бүтцийн байгуулалт, холбоо зэрэг талаар ажил хэрэгч хамтран ажиллаж, цайны замын аялал жуулчлалын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгон, хамтын ажиллагааны салбарыг тэлж, шинэ цаг үеийн цайны зам дагуух хотуудын шинэ хөгжлийн байдлыг буй болгохыг санал болгож байна гэжээ.

      Э.Баатарсүх хэлэхдээ, ноднингийн "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалтаар Хятад Монгол хоёр орон олон гэрээ байгуулж, амжилтад хүрсэн юм. Энэ удаагийн арга хэмжээ нь ажил хэрэгч хамтран ажиллаж, хамтын хөгжлийг хайхад маш чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн арга хэмжээний бүх ажиллагаанд бид идэвхтэй оролцон дэмжиж, Монгол Хятад ОХУ эдийн засаг , ложистик, хүмүүнлэгийн талаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

      ОХУ-ын Калесерев.Бөлма. Рида.Данбаевана хэлэхдээ, агуу их "Цайны зам" урт удаан түүхтэй, Хятад Монгол ОХУ-ын худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааны хамтын ажиллагааг харуулж байгаа юм. ОХУ-ын нэн олон муж хот "Цайны зам"-ын сэргэлтийг анхааралдаа авч, зам дагуух хотуудын аялал жуулчлалыг нээн хөгжүүлэх төсөлд оролцож байна. Энэ удаагийн уулзалт олон улсын чанартай бөгөөд бүс нутгийн чанартай. Санал бодлоо солилцохоор дамжин, бид нэн өргөн хүрээнд хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

      Дараа нь гурван улсын албаны төлөөлөгчид "Түмэн газрын цайны зам" -ын албаны веб сайтыг нээжээ.

     Энэ удаагийн уулзалт "Түмэн газрын цайны зам, хотуудын хөгжил" уриан дор болж, "Түмэн газрын цайны замын олон улсын хотуудын холбооны дарга нарын дугуй ширээний хурал " , "Түмэн газрын цайны замын олон улсын хотуудын аж ахуйн нэгжийн хурал болон төслийн форум" , "Хятадын соёлын чуулга уулзалтын түмэн газрын цайны зам" зэрэг арга хэмжээ зохиож, цайны зам дагуух гурван орны 31 хотын засгийн газар, бизнесийн төлөөлөгч, эрдэмтэн мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч зэрэг нийт 300 гаруй хүн оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе