• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт амжилтаа дүгнэх хурал, уулзалтын далбааг шилжүүлэх ёслол хийв

CRI       (GMT+08:00) 2013-09-29 15:23:52

      Бао Чүнмин амжилтаа дүгнэн мэдэгдэхдээ 3 дахь дээд уулзалтыг Ү И Шань хот зохионо

      9-р сарын 9-нд "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт засаг захиргааны төвд амжилтаа дүгнэн, уулзалтын далбааг шилжүүлэх ёслол хийсэн байна.

      Эрээн хотын дарга Бао Чүнмин амжилтаа дүгнэн мэдэгдэж, хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, үзэл суртлын дарга Янь Хун хурлыг даргалжээ.
Бао Чүнмин "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалтын амжилтыг дөрвөн талаар дүгнэжээ: нэгд, хотын дарга нарын дугуй ширээний хурлаар дамжин, Хятад Монгол ОХУ-ын "Түмэн газрын цайны зам" дагуух 31 хотын төлөөлөгч оролцон, хотын хөгжил, хотууд хооронд хамтран ажиллаж, хамтаар ялалт байгуулах зэрэг талаар маш олон бүтээлч санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд өргөн нийтлэг ойлголттой болж, "Түмэн газрын цайны зам дагуух хотуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны гэрээ ", "Түмэн газрын цайны замыг хамтаар дэлхийн өв болгох өргөдөл гаргах санаачилгын бичиг" -т гарын үсэг зурсан байна. Хоёрт, чуулга уулзалт симпозиумоор дамжин, хуралд оролцсон мэргэжилтэн эрдэмтнүүд соёлын хувьд түмэн газрын цайны замын өнгөрсөн ирээдүй, цайны зам болон эдийн засаг худалдааны хөгжил, аялал жуулчлалын эдийн засаг, хотын хөгжил, дэлхийн өв болгох өргөдөл гаргах талаар гүнзгий ярилцаж, цайны замыг гүнзгий танин, соёлын агуулгыг дээшлүүлж, зам дагуух хотууд ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхэд хүчтэй тулгуур хангажээ. Гуравт, эдийн засаг худалдааны уулзалт, төслийн танилцуулгаар дамжин, 8 аж ахуйн нэгж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, цайны зам дагуух хотуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах сайн суурийг тавьж өгчээ. Дөрөвт, сурталчилгаа болон веб сайт ажиллуулахаар дамжин, түмэн газрын цайны замын нэр нөлөөг өргөтгөжээ.

      Хэвлэлийн бага хурал дээр Бао Чүнмин "Түмэн газрын цайны зам" болон хотын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалтын далбааг дараачийн зохион байгуулагч хот Хятадын Фүжянь мужийн Ү И Шань хотын дарга, уулзалтын ээлжит дарга Шюй Чүньхүйд гардуулсан байна. Шюй Чүньхүй хэлэхдээ, Эрээн хотоос зохион байгуулах туршлага, аргыг сурч, сайтар төлөвлөн, дараагийн уулзалтыг дээд чанар төвшинд өвөрмөц онцлогтой хийхээр чармайна гэжээ. Түүнчлэн "Түмэн газрын цайны зам"-ын тайлбар зураг болон соёл, байгалийн өв болгох өргөдлийн дурсгалын зэс тавгийг гардуулах ёслол явуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе