|
|
||
9-р сарын 9-нд "Хятадын оршин суух орчинг хамтаар байгуулах үлгэр жишээ хот" -ын төсөлд гарын үсэг зурах ёслол Эрээн хотод боллоо.
ХКН-ын Эрээн хотын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Бао Чүнмин уг ёслолд оролцон хэлэхдээ, Хятадын газар эдэлбэрийн судалгааны хүрээлэнгийн оршин суух орчны комисс Эрээн хотыг оршин суух орчинг хамтаар байгуулах үлгэр жишээ хот болгохоор шийджээ. Энэ нь Эрээн хотын хөгжлийн шинэ үе шат. Эрээн хотын байгуулалт цоо шинэ шатанд орсны бэлэг тэмдэг юм. Дараагаар урьдаар төлөвлөн, соёлоор амин сүнс болгон, зах зээлээр голлож, оршин суухад таатай орчин буй болгох шаардлагын дагуу, бүх хотын хүчийг дайчлан, энэ жилийн сүүлчээр Хятадын оршин суух орчны үлгэр жишээ хот болох зорилтоо биелүүлэхээр чармайна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Эрээн хот "Хүн төвтэй, чадавхыг боловсронгуй болгож, хир боловсролоо дээшлүүлэн, онцлогыг товойлгон, дүр төрхөө байгуулах " төлөвлөгөөг баримталж, оршин суух орчин, хотын байдлыг чармайн сайжруулж, оршин сууж, ажил үйлс эрхлэх, аялан жуулчлахад таатай ногоон хотыг байгуулах талаар тодорхой амжилтад хүрч, олон талын анхаарлыг татаж байна.
Гарын үсэг зурах ёслолын дараа Хятадын оршин суух орчинг байгуулах талын мэргэжилтний чуулга уулзалт болж, хотыг тогтвортой бохирдолгүй хөгжүүлж, экологийн орчныг сэргээх зэрэг сэдвийг авч хэлэлцсэн байна.
"Хятадын оршин суух орчныг хамтаар байгуулах үлгэр жишээ хот" бол Хятадын газар эдэлбэрийн судалгааны хүрээлэнгийн оршин суух орчны комисс гүйцэтгэж байгаа Орон сууц хот байгуулалтын яамны гол төсөл "хот суурины хүний оршин суух орчныг үнэлэх үзүүлэлтийн системийн судалгаа" -нд холбогдох ажил юм. Бүх Хятадын хүрээнд үлгэр болохуйц ач холбогдол бүхий хотыг сонгон, тухайн нутгийн засгийн газартай хамтран байгуулж, хот суурины иргэдийн оршин суух орчныг сайжруулах арга бодлогыг идэвхтэй хайн, энэ талын үлгэр жишээ болж, Хятадын хот суурины хөгжлийн хэлбэрийг өөрчилж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорилтоо болгодог.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |