• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот 29 дэх багш нарын баярыг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2013-09-29 15:27:50

      Бао Чүнмин үг хэлж, Оюунчимэг, Лю Хайбинь нар оролцлоо

      9-р сарын 10-нд Эрээн хотын соёлын сурталчилгааны төвд 29 дэх багш нарын баярыг тэмдэглэн, шилдэг багшийг шалгаруулах хурал боллоо.
Бао Чүнмин, Оюунчимэг, Лю Хайбинь, Фэн Шютао, Сүнь Жэньжян, Янь Хун, Ли Вэй, Рэнь Жяньлү, Бао Пэйюй, Эрдэмт нарын зэрэг хотын удирдлагууд оролцжээ.

      Хурал дээр Бао Чүнмин үг хэлж, Эрээний боловсролын ажлын одоогийн байдал, хөгжлийн боломж сорилтыг тодорхойлон, энэ жилийн боловсролын ажлын амжилтыг бүрэн үнэлсэн байна. Тэрээр мөн боловсролын чанар төвшинг дээшлүүлэн, сургуулийн захирал, багш нарын байгуулалтыг чангатгаж, багшийг хүндэтгэн, боловсролыг эрхэмлэх нийгмийн таатай орчныг буй болгох талаар шинэ шаардлага тавьсан байна.

      Боловсролын систем боловсрол заах сургалтын чанарыг дээшлүүлэх гол талаа барьж, удирдлагыг эрчимжүүлж, заан сургалтын өөрчлөлт, бүтээмжийг эрчимжүүлэх хэрэгтэй гэж тэрээр онцолжээ. Бао Чүнмин цааш нь хэлэхдээ, ажил үйлс хөөцөлдөж, хариуцлагатай, удирдах чадвар сайтай бөгөөд мэргэжил өндөр, үзэл суртал эрхэм, насны бүтэц нь багш нарыг бэлтгэж, боловсролд түлхүү хөрөнгө оруулж, боомтын боловсролын гадаад нөлөөг өргөтгөн, багшийн цалин харамж байр суурийг тасралтгүй дээшлүүлж, хотын хэмжээнд боловсролд анхаарал хандуулан, дэмжиж, хүндэтгэх сайхан орчинг буй болгох хэрэгтэй. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс ч сайтар суралцан, хариуцлагаа гүйцэд таньж, бүх сэтгэлээр ажиллан, шинийг үүдэн бүтээж, манай хотын боловсролын ажилд шинэ байдал гаргахыг хүсэж байна гэжээ.

      Хурлаар мөн боловсролын салбарын ажилтан, боомтын нэрт багш, шилдэг багш, шилдэг ангийн эрхлэгч болон уг салбарын шинэ ажилтан, шилдэг захирал зэрэг 175 хүнийг сайшаан шагнажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе