• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Түмэн газрын цайны зам" болон хотуудын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний уулзалт соёлын чуулга уулзалт зохиов

CRI       (GMT+08:00) 2013-09-29 15:28:58

      9-р сарын 9-нд "Түмэн газрын цайны зам" болон хотуудын хөгжил (Эрээн хот)Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд хэмжээний чуулга уулзалт соёлын уулзалт зохиосон байна.

      Эрээн хотын дэд дарга Саранчимэг үг хэлж, Хятадын соёлыг дэмжих нийгэмлэгийн холбогдох удирдлага Жинь Жяньфань, Гүөже, ӨМ-ын цайны замын судалгааны нийгэмлэгийн дарга, ӨМ-ын зохиолчдын холбооны дэд дарга Дэн Жюган зэрэг гурван орны төлөөлөгч, цайны соёлын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцжээ.

      Саранчимэг хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Эрээн хот цайны замын соёлын агуулгыг илрүүлэн, зам дагуух хотуудтай найрсаг харилцаж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон соёлын солилцооны шинэ арга замыг хайж байна. Ноднин "Цайны зам" болон хотуудын хөгжил Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд уулзалтыг амжилттай зохион, гурван орны эдийн засаг худалдаа болон соёлын солилцооны хамтын ажиллагааны шинэ тавцанг байгуулж, зам дагуух хотуудын эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулсан байна. Цайны соёлын мэргэжилтнүүд энэ талаар идэвхтэй ярилцан нотолж, түмэн газрын цайны замыг хөгжүүлэхэд эрдэм шинжилгээний эрхэм нандин санал санаачилгаа өгөхийг хүсэж байна гэжээ.

      Хурлын үеэр Хятадын цайны соёлын мэргэжилтэн, түүхийн эрдэмтэн, соёл жуулчлалын мэргэжилтэн, соёлын салбарын судлаачид цайны зам болон эдийн засаг худалдааны хөгжил, соёл жуулчлал, хотын хөгжил, дэлхийн соёлын өврийн хамтаар эрмэлзэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцон нийтлэн ойлголттой болсон байна.

      Энэ удаагийн чуулга уулзалтаар дамжин, түмэн газрын цайны замын эдийн засаг, соёл, аялал жуулчлалын талаарх үнэ цэнийг улам гүнзгий таньж, зам дагуух хотуудын түмэн газрын цайны замын соёлыг уламжлан, солилцоогоо эрчимжүүлж, Хятад Монгол ОХУ-ын орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлэн, нэн өргөн салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах нийтлэг ойлголцлыг нэмэгдүүлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе