|
|
||
Эрээн хотын удирдлага болон гурван орны зочид сонирхов
9-р сарын 8-ны орой "Түмэн газрын цайны зам" болон хотуудын хөгжил (Эрээн хот) Хятад Монгол ОХУ-ын хотын дарга нарын дээд уулзалт болохоос өмнө "Эрээний уянга" Хятад Монгол Оросын соёлын солилцооны концерт соёлын сурталчилгааны төвд болжээ.
Эрээн хотын дарга нар болон арга хэмжээнд оролцож байгаа орнуудын төлөөлөгчид, боомтын иргэд энэ тоглолтыг сонирхжээ.
"Цайны зам-Эрээн хот" бүжгээр уран сайхны тоглолт эхэлж, "Түмэн газрын цайны зам" -ын чухал холбоос болох Эрээн хотын цайны соёл, түүхийг харуулж, уран сайханчдын сэтгэлгээ, ид хавыг харуулсан байна.
"Цайны үнэр ханхалсан Хятад орон " гэдэг Хятад дуу болон Монгол ОХУ-ын дуунууд гурван орны үндэсний зан заншил, соёлын өвөрмөц онцлогийг гайхуулж, хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. "Аянчин", "Монголын уянга" зэрэг нийтийн бүжиг, хослол бүжиг "Лян Шаньбө болон Жү Интай" , гоцлол бүжиг " Лянхуа цэцгийн дуулал" зэрэг нь уян яруу хөдлөл, өвөрмөц онцлогоор хүмүүсийн сайшаалыг хүртжээ. Уг тоглолт "Өнө мөнхийн Эрээн хот" гэдэг найрал дууны аянп өндөрлөн, гурван орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг болсон бөгөөд найрамдал мөнх оршихын өлзийтэй ерөөл боллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |