• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот болон Гуаншигийн Пу Жай Жүө Юэ ложистикийн компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав

CRI       (GMT+08:00) 2013-10-11 16:40:01

      Бао Чунмин нар Жүө Юэ компанийн удирдах хүмүүстэй уулзав

      9-р сарын 11-ний өдөр, Эрээн хотын удирдагчид Гуанши мужийн Пин Шян Пу Жай тосгоны Жүө Юэ ложистикийн компанийн удирдах хүмүүстэй уулзаж, хоёр тал Эрээн хотын хил хязгаар болон хотын худалдааны тойргийг холбосон цогцолбор төсөлд гарын үсэг зурав.

      Эрээн хотын Намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, Хотын дарга Бао Чүнмин, хотын байнгын хорооны гишүүн, хотын орлогч дарга Сүнь Жэньжян, хотын орлогч дарга Цог нар Гуанши мужийн Пин Шян Пу Жай тосгоны Жүө Юэ ложистикийн компанийн ТУЗ-ын дарга Е Пин тэргүүтэй компанийн удирдах хүмүүстэй уулзаж, хоёр тал төслийн дагуу газар сонгох, газрын ашиглалт, хөгжлийн төлөвлөгөө зэрэг асуудлаар ярилцав.

      Бао Чунмин хэлэхдээ, боомт болон хотын худалдааны тойргийн байгуулалт, Эрээн хотын олон улсын худалдаа болон бараа зуучлалын ажил үйлсийг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэжээ. Тэрээр хэлэхдээ, эл салбар боомт болон хотыг холбосон худалдааны тойргийн бүтээн байгуулалтын чухал чанарыг бүрэн гүйцэд ойлгож, улсын шинэ хилийн худалдааны дүрэм тогтоолыг тууштай хэрэгжүүлж, хилийн боомт болон хотын худалдааны дүрэм тогтоолыг амьдралд хэрэгжүүлж, дэмжих хүчийг нэмэгдүүлэн, үйлчилгээний хир хэмжээг дээшлүүлэн, төслийн ажил төрлийг түлхэн ахиулж, хилийн худалдааны энэхүү ажлыг өргөн хүрээнд сайтар хийхийн төлөө чармайх хэрэгтэй гэжээ.

      Е Пин хэлэхдээ, Эрээн боомт бол Хятад улсын Монгол болон Оростой харилцах худалдаа эдийн засгийн чухал зангилаа, гарц гүүр юм. Бид хил хязгаар болон хотын худалдааны тойргийн энэ тавцанг бүрэн гүйцэд ашиглан, боомтын нөлөө болон өрсөлдөх чадварыг тасралтгүй дээшлүүлж, орон нутгийн эдийн засаг, аж ахуйг хамтдаа хөгжүүлэхийг дэмжинэ гэжээ.

      Дараа нь Цог болон Е пин хоёр талыг төлөөлөн Эрээн хотын хил хязгаар болон хотын худалдааны тойргийн цогцолбор төсөл "Хөрөнгө оруулалтын санамж бичиг" -т гарын үсэг зурав. Санамж бичигт тэмдэглэснээр, Гуанши мужийн Пин Шян Пү Жайн Жүө Юэ ложистикийн компани Эрээн боомтын бүтээн байгуулахад хил ийн харилцан хотуудын худалдаа, ложистик дистрьюбитер, цахим худалдааны үйлчилгээ зэргийг нэгтгэсэн хил хязгаар болон хотын худалдааны тойргийн цогцолбор, төсөл төлөвлөгөөнд 510 сая юанийн хөрөнгө оруулна гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе