|
|
||
9-р сарны 13-ны өдөр, Эрээн хотын суртал ухуулгын хэлтэс, нэгдмэл фронтын хэлтэс, хотын соёл урлагийн холбоо, үндэстэн шашин суртахууны хэрэг эрхлэх газар, соёл спортын хороо, хотын уран бичлэгийн нийгэмлэг зэрэг хамтран зохион байгуулсан "Хятадын мөрөөдөл боомтын сэтгэл, 8337 хөгжлийн зам" уран зургийн үзэсгэлэн суртал ухуулах соёлын төвд нээгдэв.
Эрээн хотын орлогч дарга Фэн Шүетао нээлтийн ёслол дээр үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, Эрээн хотын соёл урлагийн салбар тодорхой амжилтад хүрсэн. Үлэг гүрвэлийн соёл, өртөөний соёл, хилийн боомтын соёл болон цайны замын соёлын брэндийг нээх бүтээх, Хятад Монгол Оросын соёлын өдөрлөг, олон улсын авто болон бартаат замын уралдаан, олон улсын үндэстний хувцас заслын үзэсгэлэн зэрэг олон улсын соёл спортын томоохон үйл ажиллагааны брэндийг дараалан хөгжүүлснээр боомтын соёлын аж ахуй цэцэглэн хөгжих суурийг тавьж, эрч хүч нэмсэн байна. Энэ удаагийн уран зургийн үзэсгэлэн хотын уран зургийн урлагийн нийт стандартыг нэмэгдүүлэхэд түлхэц болж, хотын соёлын аж ахуйн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэжээ.
Дараа нь нээлтийн ёслолд оролцсон удирдагчид газар бүрийн зураачдын хамт үзэсгэлэнг сонирхов.
Уран зургийн үзэсгэлэн дээр 112 ширхэг уран бүтээлчдийн эх орноо хайрлах оргилуун хайрыг багтаасан бурхан сахиусны ид шидэт уран зургийн шилдэг бүтээл олон арван хотын иргэдийн сонирхлыг татсан байна. Уран зургийн бүтээлийн сэдэвт өндөр сүрлэг уул ус, төв ихэмсэг мандарваа цэцэг, шашин сурталчилж байгаа хүний дүр голлож, уран бичлэгийн бүтээл энгийн бөгөөд уран сэтгэмжтэй байж, уран бүтээлчдийн Хятадын мөрөөдлийг хайх, Хятадын соёлыг хайрлах сэтгэл, хүсэл мөрөөдлийг харуулжээ. Үзэсгэлэн дээр зураачид уран бийрийг хөдөлгөж, авьяас чадвараа гайхуулан, үзэсгэлэн сонирхож буй хүмүүс хөл саатан сонирхож байлаа.
Мэдээнд дурдсанаар, энэ удаагийн уран зургийн үзэсгэлэн 10 өдөр үргэлжлэх бөгөөд Эрээн хот, Шилийн хот, Шулуун хөх хошуу, Баруун сөнөд хошуу, Зүүн сөнөд хошуу, Дулаан шянь, Шандү шянь Цахар баруун хойд хошуу, Шан И шяний 75 уран бүтээлчдийн 112 бүтээлийг үзүүлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |